Донер кебаб хийх арга

shutterstock_118757779Таны амралтын өдөрт зориулан гэрийн нөхцөлд хэрхэн Турк үндэсний хонины шарсан мах болох донер кебаб хийх жорыг хүргэж байна.

Хэрэглэгдэх зүйлс:
Жигнэхэд зориулагдсан цаас
Грилл шарагч

Орц:
- 500 гр хонины татсан мах
- 3 хумс үрсэн сармис
- Урьдчилан бэлтгэсэн нимгэн гамбир
- 1 хоолны халбага хуурай гурил
- 2 хоолны халбага оливийн тос
- 2 хоолны халбага жижиглэж хэрчсэн яншуй
- 2 цайны халбага нунтаг гоньд
- 1 ширхэг хутгасан өндөг
- давс, перц
- нимбэгний шүүс, салат (ямар ч байж болно), цөцгий

Хийх арга:
1. Гриллээ дунд зэргийн гал дээр халаана. 28см х 8см хэмжээтэй тэвш дээр жигнэхэд зориулагдсан цаасаа тосолж тавина. Том саванд хонины мах, сармис, гурил, тос, яншуй, гоньд, өндөг, давс болон перц зэргийг хийн холино. Урьдчилан бэлтгэсэн тэвш дээрээ амталсан махаа тавина.
2. Дөрвөн 4 минут орчим махаа шаргалттал нь шарна. Дараа нь болсон махныхаа шөл, тосыг нь шүүсний дараа хавтан дээр дэлгэж тавина. Түрүүнд нь жигнэсэн цаасаа солиод, махаа буцааж тэвшин дээрээ тавьж мах ногооны шүүсийг гадагшлуулахгүйгээр дахин 2 минут буюу болтол нь шарна. Махаа гаргаад хэлбэртэй хэрчиж, дээрээс нь нимбэгний шүүсээр амтална. Махаа салат болон цөцгий зэрэгтэй хамт гамбирандаа ороон олгоно.


Донер кебаб хийх арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.