ГУРВАН ЖИЛ НЭГ ХУВЦАСТАЙГАА АЖИЛДАА ЯВСАН БҮСГҮЙГЭЭС ДЭЛХИЙ НИЙТ ҮЛГЭР ЖИШЭЭ АВЧ БАЙНА

Гадаад үзэмжээр нь хүнийг дүгнэдэг болсон энэ цагт бүсгүйчүүд хамгийн ихээр өртөж байна. Нэг хувцастайгаа хоёр хоног ажилдаа явахад л бөөн яриа болно. Тэгвэл энэ бүхнээс залхсан нэгэн бүсгүй дэлхий нийтэд зөв үлгэр дууриалал болж байна. Хачирхалтай ч хамт олон нь түүнээс жишээ авч, ажилдаа нэг хувцастайгаа ирдэг болжээ. Цаашид ч мянга мянган хүн түүнийг дууриах төлөвтэй байна. Танд л гэж хэлэхэд энэ нийтлэлийн дараа та ч гэсэн энэ бүсгүйг дууриахыг хүсэх болно.

Matilda-Kohl-odevalas-odinakovo-novate02 Гурван жил нэг хувцастайгаа ажилдаа явсан бүсгүйгээс дэлхий нийт үлгэр жишээ авч байна

Эмэгтэйчүүдэд нэг асуулт тавья. Та өглөө хувцсаа сонгохдоо хэдий хэр цаг зарцуулдаг вэ? Ажилдаа ганган, дэгжин болж очих уу, эсвэл хагас цаг ч болтугай илүү унтах уу гэдэг сонголтын аль нэгийг хийдэг биз ээ.

Яг л энэ асуудлаас болж Шведийн зар сурталчилгааны агентлагийн шинэ санаачлагын захирал Матильда Кол амьдралын хэв маягаа өөрчилжээ. Хамаг цаг хугацаа, мэдрэлээ огт дэмий зүйлд зарцуулахаас залсан тэрбээр өнөөдрөөс эхлэн ажилдаа нэг хувцастай явна гэж шийджээ.

Ингээд хэлсэндээ ч хүрч, энгийн хэрнээ ажил хэрэгч, дэгжин харагдах хувцас өөртөө сонгон авсан байна. Үүнд биед эвтэйхэн, чөлөөтэй цагаан өнгийн торгон цамц, бие барьсан хар өмд, “Питер Пен” стилийн зах, хар өнгийн эрвээхий зэргийг сонгожээ. Эдгээр хувцаснаас нэлээд хэдэн ширхгийг худалдан авч өдөр тутамдаа туршилт хийж үзсэн байна.

Matilda-Kohl-odevalas-odinakovo-novate03 Гурван жил нэг хувцастайгаа ажилдаа явсан бүсгүйгээс дэлхий нийт үлгэр жишээ авч байна

Ингээд гурван жилийн дараа Матильда “Harper’s Bazaar” сэтгүүлд түүхээ ярьж, туршилтынхаа үр дүнг танилцуулжээ. Тэрбээр хэлэхдээ, асар хурдан хугацаанд туршилт нь үр дүнгээ өгсөн гэнэ. Жишээ нь тэр өглөө хувцсаа хайх, зохицуулах гэж хамаг цаг заваа бардаг байсан нь зогсож, юу өмсөх вэ гэсэн тэнэг асуултад толгойгоо гашилгах шаардлагагүй болж, ажлын үр бүтээмж нь ч эрс дээшилжээ. Өөрөөр хэлбэл хувцаснаас болж толгойгоо гашилгаж, зовоох асуудал үгүй болсон гэсэн үг.

Matilda-Kohl-odevalas-odinakovo-novate04 Гурван жил нэг хувцастайгаа ажилдаа явсан бүсгүйгээс дэлхий нийт үлгэр жишээ авч байна

Хамт олон нь эхэндээ түүнийг гайхан хүлээж авдаг байсан бол удалгүй Матильдагаас үлгэр жишээ авч эхэлжээ. Тэр ч бүү хэл “Матильда шиг хувцасла” гэсэн флэш-моб хүртэл хэд хэдэн удаа зохиогдсон гэнэ.

Matilda-Kohl-odevalas-odinakovo-novate05 Гурван жил нэг хувцастайгаа ажилдаа явсан бүсгүйгээс дэлхий нийт үлгэр жишээ авч байна

Гэхдээ энэ бүсгүй долоо хоногийн долоон өдөр цагаан, хар хувцас л өмсдөг гэж бүү бодоорой. Амралтын өдрүүдэд тэр хүссэн даашинзаа өмсөж, дуртай гутлаа углаад зугаалж чаддаг. Ингэж имижээ өөрчлөх нь амарч болно, хүссэнээрээ бай гэсэн дохиог өгдөг гэнэ.

Matilda-Kohl-odevalas-odinakovo-novate6 Гурван жил нэг хувцастайгаа ажилдаа явсан бүсгүйгээс дэлхий нийт үлгэр жишээ авч байна

Matilda-Kohl-odevalas-odinakovo-novate7 Гурван жил нэг хувцастайгаа ажилдаа явсан бүсгүйгээс дэлхий нийт үлгэр жишээ авч байна

“Harper’s Bazaar” сэтгүүлд түүний тухай нийтлэл гарсны дараа бүсгүй дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун захидал хүлээн авчээ. Тэд өөрсдөд нь үлгэр жишээ болсон бүсгүйд талархлаа илэрхийлсэн байна.

Үүнээс гадна хувцаслалттай холбоотой хийсэн алхам, нийгэмд хүргэсэн мессэж нь карьерт нөлөөлж, өдгөө Матильда Кол Швед дэх “Sony Music”-ийн шинэ санаачлагын менежер болжээ. Одоо тэр ажлын дүрэмт хувцаснаасаа салаагүй таван жил болж байна.

Нэмж хэлэхэд швед бүсгүйтэй адилхан хандлагатай олон алдартан бий. Тухайлбал, Стив Жобс, Марк Цукерберг нар хэзээ ч хувцас сонголтын асуудлаар тархиа гашилгадаггүй. Тиймээс бид ч тэднээс жишээ авах хэрэгтэй бололтой.

Matilda-Kohl-odevalas-odinakovo-novate8 Гурван жил нэг хувцастайгаа ажилдаа явсан бүсгүйгээс дэлхий нийт үлгэр жишээ авч байна

Updown.mn


ГУРВАН ЖИЛ НЭГ ХУВЦАСТАЙГАА АЖИЛДАА ЯВСАН БҮСГҮЙГЭЭС ДЭЛХИЙ НИЙТ ҮЛГЭР ЖИШЭЭ АВЧ БАЙНА
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.