Таны эрүүл мэндийг хохироодог загварын чиг хандлага

Бариу жинсэн өмд

Бариу жинсэн өмдийг эмэгтэй хүн бүр өдөр бүр өмсөхийг хүсдэг. Учир нь жинсэн өмд эрч хүчтэй, цоглог болгохоос гадна гоолиг урт хөлтэй  харагдуулдаг. Гэхдээ  эмч нарын үзэж байгаагаар энэ нь цусны эргэлтийг  бууруулж мэдрэлийг дардаг гэнэ. Гуян дах мэдрэлийн судлууд бариу жинсэнд дарагддаг учраас танд өвдөлт эсвэл хөших мэдрэмж төрдөг байна.

Өндөр өсгийт

Өндөр өсгийт нь бүсгүйчүүдийн ертөнцөд хамгийн хүчирхэг зэвсэг болсоор ирсэн. Бүсгүйчүүд өндөр өсгийтэй гутал өмсөхөд  илүү  тачаангуй харагддаг ч гэлээ хөлөнд маш олон аюулыг дагуулж байдаг. Өндөр өсгийтэй гутал өмсөх үед  таны өлмийд даралт учирч хөлний шөрмөсийг тэлдэг. Мөн хөлөнд өвдөлт үүсгэж ясны хэлбэрийг алдагдуулдаг.

Бариу бөгж 

Бариу бөгж  нь хурууны цусны эргэлтийг бууруулдаг. Түүнчлэн өвдөлт үүсгэж таагүй мэдрэмж төрүүлнэ. Хэрвээ та бариун бөгжтэй бол 2-3 цаг тутамд бөгжөө авч хуруундаа амьсгалах боломж өгч бай.

Зангиа

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар зангиа нь дэлхий дээр элбэг тохиолддог нүдний даралтын өвчин  тусах  эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Өвдөгнөөс дээш түрүүтэй гутал

Өвдөгнөөс дээш түрүүтэй гутал нь өндөр өсгийтэй гуталтай адил. Бариу сунадаггүй материал нь хөлний мэдрэлд нөлөөлж, халуу оргих мэдрэмж төрүүлэн цусны эргэлтийг удаашруулдаг.

Хиймэл сормуус 

Хиймэл сормуус нь бүсгүйчүүдыг улам хөөрхөн болгодог учир татгалздаггүй байх. Хэт их хйимэл сормуус  хэрэглэх таныг төрөлхийн сормуусанд муугаар нөлөөлдөг. Хиймэл сормуус  наахад хэрэглэдэг цавуу нь төрөлх сормуусын ургалтанд нөлөөлж шингэрүүлдэг.

Бариу болон торон дотуур хувцас 

Бариу болон торон дотуур хувцас  нь арьсанд цочрол өгч, халдвар үүсгэдэг. Жинсэн өмдөн дээр өмсвөл бүр ч эрсэлтэй.

Хар нүдний шил 

Нүдний шил нь нарнаас шууд ирэх туяаг хамгаалах үүрэгтэй. Гэхдээ нар шил нь хамгаалтгүй байдаг учир нарны туяа таны нүд рүү шууд нэвтрэх боломжтой. Хэрэв таны зүүж буй нүдний шил хар бол хамгаалалтыг нь шалгах хэрэгтэй.

Углааш, хуруутай сандаал

Углааш, хуруутай сандаалыг ихэнх хүмүүс хөлөнд эвтэйхэн гэж сонгодог.  Гэсэн ч углаашны ул нь нимгэн учир шагайгаа булгалахад ч хүргэж болно. Тэгээд ч хавтгай ултай учир тэнцвэр алдагдуулж хөлөнд өвдөлт үүсгэдэг.

Контакт линз 

Баталгаагүй контакт линз  зүүх нь таны нүдний гэмтээнэ. Хэрвээ контакт линз худалдаж авахаар бол материал болон аюулгүй байдлыг нь сайтар шалгаж авах хэрэгтэйг анхааруулж байна.

Ugluu.mn


Таны эрүүл мэндийг хохироодог загварын чиг хандлага
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.