Гай авчирч мэдэх гоёл чимэглэлүүд

11148461_763049797142334_4958027224785293663_n

Олон хүн гоёл чимэглэлд дурладаг. Зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй, эрчүүд ч мөн дуртай байдаг. Энэ нь хүнийг чимж, анхаарал татаж, байр суурийг нь илтгэдэг гэлцдэг.

Ээмэг, бөгж, зүүлт юмуу бугуйвч нь аз авчирдаг хэмээн зарим хүн үзэж, эдгээрийг сахиус болгон зүүдэг. Гэвч медалийн өөр тал ч гэж бий бөгөөд эдгээр нь хүнд хор хүргэж ч мэднэ. Тиймээс аль нэггоёлын зүүлтийг зүүхийнхээ өмнө энэ нь таны хувьд муу биш биз гэдгийг сайтар бодох хэрэгтэй. Гоёлын чимэг зүүлт бүр өөрийн энергитэй байдаг бөгөөд энэ нь таныхтай таарахгүй байж болох талтай.

Зүүж үзэх хэрэггүй 6 төрлийн чимэг зүүлт:

1. Олсон зүйл. Ямар нэг юм олчихвол, азтай байна хэмээн бид байнга шахуу боддог. Гэвч тийм биш ээ. Газартхэвтэжбайгаа үнэт зүйл юмуу чимэг зүүлтийг хэрхэвч авч болохгүй. Хэрвээ та ийм зүүлт, бөгж юмуу бугуйвчийг зүүх юм бол, түүнд байгаа муу муухай бүхэн танд шингэж болох юм. Тиймээс түүнийг барьж үзэх ч хэрэггүй, тойрон гарах хэрэгтэй.

2. Хулгайлсан зүйл. Хулгай хийх нь муу гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ ингэлээ гээд, юм хумсалдаг хүмүүс цөөрдөггүй бололтой. Хулгайлсан эд зүйл танд сөрөг цэнэг шингээж мэднэ. Та өөрөө хулгайлаагүй байлаа ч гэсэн мөн ялгаагүй. Тиймээс зах зээлийн газар юмуу дамчдаас эд зүйл худалдан авахгүй байх нь дээр.Танд юу ч ирэх юм билээ бүү мэд.

3. Ломбардаас худалдаж авсан зүйл. Амьдрал сайнболоод ломбардад ханддаггүй. Тиймээс чимэг зүйлт хулгайлагдсан юмуу муу энерги шингээсэн байж болох юм. Тиймд ийм газраас юу ч худалдан авах хэрэггүй. Тэнд тэр зүйл хямдхан ч гэлээ уг хэмнэлт нь муу үр дагаварт хүргэж мэднэ.

4. Муу хүмүүсийн бэлэглэсэн зүйл. Санаа муутнууд, дайсагнагч этгээд юмуу атаархагчид хүн бүрт байдаг л биз. Тэд таныг заавал хорлох гэнэ. Тиймээстэд үнэтэй бэлэг сэлтээр дамжуулан танд аль байдаг хорсол, муу санаагаа гаргана. Таны итгэл муутай байдаг хүмүүсээс ямар ч үнэт чимэг зүүлт юмуу гоёлын эд зүйл бүү ав.Эс бөгөөс тэр нь танд муу зүйл л авчирна.

5. Дууриамал эд зүйл. Харамсалтай нь, хаана ч ийм зүйлтэй тааралдаж болно. Дууриамал чимэг зүүлт нь сөрөг, муу энерги агуулж байдаг.Байгалийн цэвэр чулуу нь газар, байгалийн хүчийг шингээсэн байдгаараа сайн талтай. Харин дууриамал эд зүйлс нь таниас амьдралын эрч хүчийг тань л авч, оронд нь юу ч өгөхгүй.Ингэснээр та хэтэрхий эмзэг болж, муу нөлөөнд авархан автаж мэднэ.

6. Гэр бүлийн үнэт зүйлс. Нандин эд зүйл нь эзнийхээ хувьд л сайн сахиус байх ёстой. Эдгээр нь гэр бүлийн эерэг энергийг хадгалж байдаг. Гэхдээсөрөг зүйл ч дагуулж мэднэ. Тиймээс өөрийнхөө дотоод дуу хоолойг сонс. Гэр бүлийн чимэглэлийгөөр хүнд худалдаж, бэлэглэж болохгүй.

Дээр дурдсан зөвлөмжийг хайхрахгүй байх учиргүй. Гоёл чимэглэлийн эд зүйлсэд болгоомжтой ханд, үүнийг та л зүүж байгаа гэдгийгүргэлж сана.

С.Инда

Bataar.mn


Гай авчирч мэдэх гоёл чимэглэлүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.