Жинхэнэ нэр: Park Jae Beom
Тайзны нэр: Jay Park
Төрсөн өдөр: 1987.4.25
Төрсөн газар: Америкийн нэгсэн улс,Машингтон,Сийтл
Тэрээр: дуучин,раппер,бүжигчин,үг зохиогч,ая зохиогч мөн тэгээд жүжигчин
Харьяалагддаг энт: Digital Media Wire
Цусны бүлэг: A
Өндөр: 174 cm
Жин: 60 kg
Боловсрол: Dankook-ийн их сургуулийг төгссөн
Хобби: хөгжим сонсох,ая зохиох,сагсан бөмбөг тоглох
Дуртай уран бүтээлчид: Eminem, Usher, Musiq Soulchild, Drake
Дуртай раппер: Method Man
Фэн клубын нэр: Jay Effect
Фэн клубын өнгө: Black, Yellow
Фэн клубын гишүүдийн нэр: Jay Walkers
Twitter хаяг нь: http://twitter.com/JAYBUMAOM
Вэбсайт: http://www.jaypark.com/
Анхны ковер хийсэн дуу: BoB Nothing on you
dENiZEN брэндийг сурталчилж байсан.
2012 онд Take HD ухаалаг гар утасны моделоор сонгогдсон.
JYP энтертайментийн дор дөрвөн жил бэлтгэгдэж байгаад 2PM хамтлагт ахлагчаар 2008 онд анхны дебютээ хийсэн бөгөөд энэ үеэс нэр хүнд нь өсч эхэлсэн юм. Түүний MySpace дэх хуудсыг нь хакердаж 2005 онд /өсвөр настай байхдаа/ Солонгосын тухай бичиж байсан зүйлийг нь мэдээллийн хэрэгслүүдээр олонд цацсаны дараахан буюу 2009 оны есдүгээр сард Сиатл руугаа буцав. Удалгүй 2010 оны эхээр албан ёсоор хамтлагаа орхиж байгаагаа зарласан юм. Тэрээр 2010 оны 3 сард B.o.B-н “Nothin’ on You” дуунд өөрийн бичсэн үгээр ковер хийж видеогоо Youtube сайтад байршуулсан бөгөөд үзэгчдийн тоо маш хурдтай өсөж ердөө 24 цагийн дотор 2 саяд хүрэв. 2010 оны 7 сард Count on Me (Korean: 믿어줄래; Revised Romanization: Mideojullae) нэрээр гаргасан хувилбар чартуудад дээгүүр байр эзэлж, ялангуяа Gaon чартад гарсан даруйдаа нэгд орсон юм. Парк 2010 оны 6 сард Digital Media Wire-н СЕО, энтертайнмент төлөөлөгч Ned Sherman-ний танилцуулснаар Hype Nation кинонд тоглохоор Өмнөд Солонгосд газардлаа. Удалгүй 2010 оны 7 сард Өмнөд Солонгосын томоохон агентлагуудын нэг болох SidusHQ-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, соло дуучин, жүжигчнээр ажиллаж эхлэсэн байна.