Үс яагаад унадаг вэ?

12932686_1058788470845965_3462924243273028519_n

Үс уналт нь өвчин, буруу арчилгаа, эмийн зохисгүй хэрэглээ зэрэг олон шалтгаанаас үүдсэн байж болно. Тиймээс та үс унахыг тоолгүй орхиж болохгүй юм.

1. Бие махбодын гормоны өөрчлөлттэй холбоотойгоор үс унаж болно. Бамбай булчирхайн үйл ажиллагаа хэт эрчимжсэн буюу буурсан тохиолдолд үс унаж болно. Ийм үеийн үс уналт нь бамбай булчирхайн үйл ажиллагаагаа эмчилсэн тохиолдолд хэвийн ургаж эхэлнэ. Төрөл бүрийн шалтгааны улмаас эр, эм бэлгийн гормон /androgens and estrogens/-ы тэнцвэр алдагдсан тохиолдолд мөн үс ихээр унах нь ажиглагддаг. Энэ тохиолдолд гормоны тэнцвэрийг эмчлэн хэвийн байдалд оруулснаар үс уналт зогсоно.

2. Хүүхэд төрүүлснээс дунджаар 3 орчим сарын дараагаар эмэгтэйчүүдэд үс ихээр унах нь бий. Энэ нь мөн гормоны өөрчлөлттэй холбоотой юм. Жирэмсний хугацаанд эмэгтэй хүний үс идэвхитэй ургалтын байдалд шилждэг. Харин хүүхэд төрүүлсний дараа буцаад хэвин үс унах явц үргэлжилж эхэлж буйн шинж юм. Ийм үед ямар нэг эмчилгээ хийлгэх шаардлагагүй.

3. Хэрэв таны үс гэнэт их хэмжээгээр унаж эхэлвэл ууж буй эмээ уухаа болиод үзээрэй. Жишээ нь цус шингэлэх зарим эм, хавдрын хими эмчилгээний эм, жирэмснээс хамгаалах эм болон зарим тохиолдолд хэт өндөр тунгаар А витамин хэрэглэх нь үс уналтанд хүргэж болох юм. Эмнээс үүдсэн үс уналт гэдэг нь тогтоогдвол эмчтэй зөвлөж өөр эмийг орлуулж хэрэглээрэй.

4. Мөн зарим төрлийн үрэвсэлт халдварууд үс уналтыг үүсгэдэг. Жишээлбэл хуйхны мөөгөнцрийн халдвар нь хүүхдийн үсийг ихээр унахад хүргэж болдог. Ийм үед мөөгөнцрийн эсрэг эмчилгээ хийлгэснээр хэвийн байдалдаа орно.

5. Хэрэв та үсээ байнга хэтэрхий чангалж боодог бол энэ нь үс уналт, аажимдаа үс халзралт үүсгэж болдог. Сорвижилт үүсэхээс нь өмнө үсээ султган боож заншвал эргэж ургах болно. Харин сорвижилт үүссэн тохиолдолд ургахгүй.

6. Шампуниа буруу сонгосноос. Усанд орж дуусаад, үснийхээ усыг шавхрах тоолонд их хэмжээний үс унаад байвал энэ нь таны хэрэглэж буй шампунь тохирохгүй байгаан шинж юм. Тиймээс та шампунь болон үс арчилгааны бүтээгдэхүүнээ солиод үзээрэй. (Гоолингоо танд: Head and Shoulders-ын “Против выпадения волос-Үс уналтын эсрэг” коллекцийг зөвлөж байна.)

7. Үс унах нь мөн биен дэх чихрийн шижин зэрэг суурь өвчний эрт үеийн шинж тэмдэг байж болох юм. Тиймээс дээрх аргуудыг хэрэглээд ч үр дүнд хүрэхгүй байвал эмчид очиж шинжлүүлсэн нь зүйтэй.


Үс яагаад унадаг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.