Хүүхнүүд эрчүүдийн юунд татагддаг вэ?

2d9647193fb695b0great
Гриффитын их сургуулийн эрдэмтдийн явуулсан шинэ судалгаанд 150 эмэгтэй хамрагдсан аж. Тэдэнд эрчүүдийн биеийн галбирыг харуулсан зургийг үзүүлээд дур булаам эсэхийг нь дүгнэхийг хүсэв. Тэгтэл бүсгүйчүүдэд хүчирхэг эрэгтэйчүүд таалагдаж байв. Судалгаанд хамрагдсан хүүхнүүдэд булчин шөрмөс нь түхийсэн өргөн цээжтэй эрчүүд таалагдаж байсан гэнэ.
Харин туранхай биетэй эрийг нэг ч эмэгтэй дур булаам гэж хэлсэнгүй. Хүч чадал, биеийн өндөр, жин зэрэг гурван үзүүлэлтээс хүүхнүүд хүч чадлыг юун түрүүнд тавьж байв. Аль эртнээс л эмэгтэйчүүд хүчирхэг эрчүүдийн нөмөр нөөлгөнд байхыг хүсэмжилдэг байсан нь одоо ч өөрчлөгдөөгүй аж.

Эх сурвалж www.wikimon.mn


Хүүхнүүд эрчүүдийн юунд татагддаг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.