Монгол брэндийн хувцасаар гоёх дуртай Рэппэр “GEE”-г танихгүй хүн ховор биз. Тэрээр брэнд хөөх дургүй гэдэг. Хүмүүс нэрд гарахаар л гадны брэнд хөөж гангардаг тэгэх хэрэг байна уу даа хэмээн хэнэггүй хэлдэг энгийн нэгэн аж.
Тиймдээ ч Монголд үйлдвэрлэсэн хувцас өмсдөг. Мөн түүний өөрийнхөөрөө байдаг хэнэггүй зан нь бусдаас ялгарах гол онцлог нь болдог болов уу. Ямар сайндаа л хүний хөгжлийн мөнгөө авахаар дугаарлаж зогссон түүнийг харсан зарим нэгэн “GEE” зогсож байна мөн үү хэмээжээ.
Тэднийг жиг жуг гэхийг сонссон тэрбээр би ч гэсэн монгол улсын иргэн мөн биз дээ. Улсаас өгч байгаа мөнгийг авалгүй яахав дээ. Ядаж л энэ мөнгөөрөө хүүхэддээ живх авч өгье дөө гэж хэлээд тэнд дугаарлаж зогссон ахмадуудын хайрыг татаж байсан удаатай.
Саяхан тэрбээр Боловсрол суваг телевизийн “Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу” нэвтрүүлэгт мэдлэгээ шалгуулжээ. Хөтлөгч түүнээс багадаа хэр сурч байсныг асуухад тэрбээр хэнэг ч үгүйгээр тавдугаар анги гэлтгүй арван жилдээ тааруухан сурдаг байсан. Юуг нь нуух вэ дээ хэмээн хэнэг ч үгүй хэлж зогссон. Тэгэхээр дуу дуулахад арван жилийн боловсрол чухал биш бололтой юм.
factnews