Нэрстэй бялуу хийх жор

content_blueberry-cake-vegan_26

Бүрхүүлд:
• 2 аяга шинэ нэрс
• ½ аяга цагаан элсэн чихэр
• 2 хоолны халбага гурил
• 2 хоолны халбага үрсэн лимоны хальс

Бисквитэнд
• 1/2 аяга зөөлрүүлсэн цөцгийн тос
• 1 аяга элсэн чихэр
• 3 өндөг
• 1 цайны халбага самрын тос
• 1 хоолны халбага үрсэн лимоны хальс
• 3/4 аяга сүү
• 2 аяга гурил
• 4 хоолны халбага дрожж

Жор
1. Шарах шүүгээгээ 175 градуст урьдчилж халаана. 9 инчийн бялууны хэвийг тослож, бага зэрэг гурил цацна. Дунд зэргийн саванд нэрс, ½ аяга элсэн чихэр, 2 хоолны халбага гурил, 2 хоолны халбага үрсэн лимоны хальсаа хийж хутгаад бэлдсэн хэвэндээ хийнэ.
2. Том саванд цөцгийн тос, 1 аяга элсэн чихрээ хийж зөөлөн, хөвсгөр болтол нь хутгана. Өндгөө нэг нэгээр нь хийгээд, дараа нь 1 хоолны халбага лимоны хальс, самрын тосоо хийж мөн адил хутгана. Тусдаа саванд 2 аяга гурил, дрожоо хийж холино. Түүн дээрээ түрүүнд нь бэлдсэн цөцгийн тостой холимогоо сүүний хамт хийгээд бүгд хоорондоо холилдтол хутгана. Бэлэн болсон зуурмагийг хэвэнд хийсэн нэрсэн дээрээ хийнэ.
3. Урьдчилан халаасан шарах шүүгээндээ 60-70 минут жигнэнэ. (Шүдний чигчлүүр зооход цэвэрхэн гарч ирэх хүртэл). Хэвтэй бялууг бэлэн болсных нь дараа дээр нь таваг тавьж байгаад, болгоомжтойгоор тавган дээрээ хөмөрч тавина. Ингэснээр нэрстэй хэсэг нь дээрээ гарах болно.


Нэрстэй бялуу хийх жор
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.