Nude, Naked чиглэлээр зураг авдаг Н.Бэлгүүнтэй “Маск” продакшны жүжигчин Гэрэлцэцэгийн зургийг авах хүсэлтэй явдаг хэмээн дурдаж байжээ. Тэрээр жүжигчин Гэрэлцэцэгийн тухай “биеийн пропорц сайтай, царай төрх нь зэвүүн өвөрмөц” хэмээсэн бөгөөд түүний бодож буй нэгэн зургийн сэдэвт яв цав тохирох модель мөн гэжээ. Мөн загвар өмсөгч Энэрэлийн зургийг гэлэнмаагийн тэрхтэйгөөр авах хүсэлтэй байгаа ч Энэрэл нүцгэн зураг хэмээн татгалзахад хүрчээ. Нүцгэн зургаа авахуулж байхдаа зурагчин залууг оролддог охид эмэгтэйчүүд мэр сэр байдаг ч тэрээр татгалзаж байсан гэнэ. Учир нь моделиудтайгаа дотно харьцаа үүсгэх нь цаашдын ажилд нь саад болж модель олдохгүйд хүргэх учраас хэмээсэн бөгөөд түүнээс модель охидынх нь дугаарыг асуух залуус олон байдаг ч тэрээр чанадлан нууцладаг хэмээжээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.nm