Эрчүүдэд секси харагддаг бидний дутагдлууд

b1c6d3bbc1a12b02171c2ebceecae24c

“Эмэгтэй хүн эхлээд “хүн” байх ёстой. Биеэрээ нэг ч үсгүй, жаахан ч гэсэн мариагүй бүсгүй байна гэдэг тийм л сайхан юм байх даа?” Ийм яриаг нэг танил эрийнхээ амнаас сонсч байсан юм.

Тэгвэл хаа сайгүй байдаг “Эрчүүд барби шиг эмэгтэйг л мөрөөддөг” гэсэн онол худлаа байх нь ээ? Үнэн байсан ч дэлхий дээр өдөр бүр огтхон ч төгс биш эмэгтэйтэй эр хүн хуримаа хийсээр байдаг. Жаахан ч атугай “өө сэв” л биднийг улам гоо үзэсгэлэнтэй, хайр хүргэм, болгож харагдуулдаг учраас тэр.

Бидний “дутагдал” хэмээн андуурдаг дараах 5 шинжийг хараад эрчүүд таны сайхан төрсний төлөө уулга алддаг гэнэ.

1. Унжуу хамар
Египетийн охин тэнгэрүүд бүгд бага зэрэг унжуу хамартай байсныг мэднэ тийм үү? Ийм хамартай бүсгүйчүүд ихэвчлэн үүндээ сэтгэл дундуур яваа харагддаг. Гэтэл эрчүүдэд харин ч хазаад авчихмаар өхөөрдөм, мөн бусдаас илүү секси харагддаг гэнэ.

2. Зөөлөн гэдэс
Эрчүүд секс хийж байхдаа бидний өгзөг, хөхнөөс базаад авдгийн учир юу вэ? Тэд зөөлөн зүйл барих дуртай хүүхэд шиг хүмүүс. Тиймээс тэдэнд бага зэрэг мяраалаг, зөөлөн гэдэс маш дур булаам харагддаг аж.

3. Жижиг хөх
Том хөхөнд эрчүүд дургүй гэж хэлэх гэсэнгүй. Гэхдээ тэд жижиг хөхийг ч бас таалах дуртай гэдгийг онцлох гэсэн юм. Сэргэр жижиг хөх нь гүн ухлаадастай цамц, даашинзан дээр хамгийн тачаангуй харагддаг. “Жижиг байх тусмаа нандин” гэдэг үгийг санаж байгаа биз дээ?

4. Эмх замбараагүй байдал
Залуус үсээ янзалж, хумсаа янзалсан эмэгтэйг хүндэлдэг нь үнэн. Гэвч таныг гэр дотуураа үсээ шууж боочихоод, нүүрнийхээ будгийг арилгаж, биеийн тамирын сул өмдтэй “гүйхийг” харсан эрчүүд өдөж, хоргоохгүй байж чадахгүй л болов уу.

5. Завсартай шүд
Таниас гуйя, шүдээ янзлуулах гэсний хэрэггүй шүү. Ванесса Парадис, супермодел Жеоржиа Мэй Жеггэр, Брижит Бардо зэрэг дэлхийд цуутай, цаашлаад хамгийн секси гэж хэлэгддэг олон одод завсартай шүдтэй. Тэдний инээмсэглэл л бусдаас илүү болгож чаддаг.


Эрчүүдэд секси харагддаг бидний дутагдлууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.