Энэ өдөр хүйтний эрч чангарч, хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр тохиодог байна

29ac5f712eba405abig 510 25498110_204443573448784_724646926390536238_n p1bvh06uhjt7d4ap8hg18g71v643 Snow biking Mongolia (195)

Өвөл гэж юу вэ?

Өвөл нь дэлхийн сэрүүн бүст орших жилийн 4 улирлын хамгийн хүйтэн улирал юм. Намрын дараа өвөл ирж, өвлийн дараа хавар болно. Харин хаврын дараа зун болдог шүү дээ. Цельсийн 0 хэмээс доош хүйтэн цаг уур, цас хоёр нь өвлийн үндсэн шинж юм.

Цас гэж юу вэ?

Агаарын дулаан 0 хэмээс доошилсон үед агаар мандалд дэгдээд байсан усны уур жижиг мөсөн талст болон газарт буудаг хурыг цас гэнэ.

Цасан ширхэг гэж юу вэ?

Цасан ширхэг нь агаар мандалд үүлэнд үүссэн мөсний талстууд юм. Том хэмжээтэй, сайн талсжсан цасан ширхгүүд нь хавтгай, ойролцоогоор тэгш хэмт 6 талтай байдаг гэнэ. Ховорхон тохиолдолд, -2 хэм хүйтэнд 3 талт цасан ширхгүүд үүсч болно. Гэхдээ цасан ширхгийн хэлбэрт, уг талстыг үүсэх үеийн температур, чийгшилт чухал нөлөөтэй тул ихэнх тохиолдолд цасан ширхэгүүднь зөв бус хэлбэртэй байдаг.

Гацуур гэж юу вэ?

Гацуур нь нарсныхан овгийн мөнх ногоон, шилмүүст мод бөгөөд дотроо 35 зүйлтэй. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүс, ой тайгад ургадаг. Гацуур нь 2-100 метр хүртэл өндөр ургадаг, мөнх ногоон, хос хүйстэй, ишнийхээ үзүүрт багц шилмүүсэн мөчрүүдтэй, орой хэсгээрээ шулуун, өвөрмөц үзэсгэлэнт мод юм. Гацуур нь их удаан ургадаг бөгөөд 15 настай гацуурын өндөр 4.5-5.3 метр, харин 25 настай гацуурын өндөр 9.5-9.7 метр хүртэл ургадаг бол 40 настай гацуурын өндөр 14.5-16.1 метр өргөн нь 29-37 см хүрдэг байна. Байгаль цаг уурын тааламжтай нөхцөлд илүү өндөр, өтгөн шулуун оройтой ургадаг гэнэ.

Есөн ес гэж юу вэ?

Монголчууд эртнээс өвлийн улирлын ид хүйтний үеийг есөн ес хоногоор нь нэрлэж ирсэн түүхтэй. Энэ үечлэл нь 12 дугаар сарын 22-нд эхэлдэг юм. Энэ өдөр хүйтний эрч чангарч, хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр тохиодог байна.

• Нэг есөд нэрмэл архи хөлдөнө.

• Хоёр есөд хорз архи хөлдөнө.

• Гурван есөд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө.

• Дөрвөн есөд дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө.

• Таван есөд тавьсан будаа хөлдөхгүй.

• Зургаа есөд зураасан зам гарна.

• Долоо есөд довын толгой борлоно.

• Найм есөд нал шал болно.

• Есөн есөд ерийн дулаан болно хэмээн өвлийн хүйтнийг есөн есөд хуваан иржээ.

Идэр гурван есөд их хүйтэн байдаг бол дөрөв, таван есөөс хүйтний эрч буурч эхэлдэг байна.


Энэ өдөр хүйтний эрч чангарч, хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр тохиодог байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.