Бидний эрчүүдэд гаргадаг 10 харгис зан

3c2766b836cc4f70dbe7d5b3aacaca57

“Ээ дээ, энэ хүүхнүүд үү!” Тийм ээ, бид үнэхээр л адтай бас азтай хүмүүс. Ялдам харц, инээмсэглэл хоёр маань бидэнд гайхалтай сайхан бүхнийг авчрах шидтэй байдаг нь үнэхээр баярлууштай хэрэг шүү. Гэхдээ бид эр хүнд хайртай, үнийгээ ч мэддэг хирнээ тэдэнд заримдаа арай л хатуурхаад байдаг бололтой. Эрэгтэй хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж болон сэтгэл хөдлөлөөр нь тоглодог бидний “харгис” үйлдлүүдийн талаар эрчүүд өчиж байна.

10. Утсаа авахгүй байх
Биднийг таалагдсан бүсгүйнхээ дугаарыг авч чадсан гээд тэнгэрт хөөрөхөөс наагуур баярлаж байх хооронд эмэгтэйчүүд найздаа “Би түүнд санаанаасаа нэг дугаар зохиогоод л хэлчихсэн” гэж хэлээд инээлдэж суудаг. Эсвэл дугаараа өгсөн ч гэлээ бидний дуудлагыг авахгүй байх нь бидний хичээл зүтгэлийг юман чинээ бодохгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг шүү.

9. Үнэгүй уух юм авахуулахын тулд биднийг ашиглах
Зарим бүсгүйчүүд шөнийн цэнгээнийoo газар, бааранд орохдоо уух юмандаа огтхон ч мөнгө үрэхгүй байхаар тооцоолсон байдаг. Харин оронд нь эмэгтэй хүнийхээ ялдам занд бүхнийг даатгаад, эрчүүдээс төлбөрөө хийж өгөхийг ятгах аргаа хэдийнэ бодчихсон байдаг юм. Бид тэр сайхан бүсгүйг өөрсөддөө талтай байна гээд баярлаж ч дуусаагүй байтал захиалсан коктейл нь ирээд л, тэр бүсгүй өөрийнхөө ширээ рүү яваад өгдөг.

8. Эрчүүдийг “нөөцөлдөг” явдал
Хэрэв зарим бүсгүйчүүд арай энэрэнгүй байсан бол биднээс уйдмагцаа л түүнийгээ шулуухан хэлээд, салчих байсансан. Гэтэл харгис бүсгүйчүүд дараагийн сэтгэлд таарсан сайхан залуугаа гарч иртэл хуучин найз залуудаа горьдлого төрүүлсэн хэвээр байдаг. Зүгээр л ганцаараа байхаас эмээсэндээ өөртөө хайртай залууг үргэлжлүүлэн шаналгана гэдэг сайхан сэтгэлийн илрэл мөн гэж үү?

7. Эр хүний сэтгэл зүйгээр “наадах”
Эрэгтэй хүн бүсгүй хүний нулимсыг харахаараа яаж ч чадахгүй болдог. Тиймээс энэ сул талыг маань мэддэг бүсгүйчүүд нулимсаараа айлгаж, биднээр хүссэн зүйлээ хийлгэхийг бид гарцаагүй харгислал гэж үздэг шүү!

6. Бие физиологийн дарамт учруулах
Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг цохиж байвал тэр үнэхээр өөдгүй зангийн илрэл. Тиймээс ч бид эмзэг туяхан бүсгүйчүүддээ гар хүрч чаддаггүй, хүрэхийг ч хүсдэггүй. Гэтэл зарим бүсгүйчүүд өөрсдийг нь хэзээ ч эргүүлж өвтгөхгүй гэдгийг мэддэг учраас уураа хүрэхээр найз залуучуудаа цохихыг хэвийн зүйл мэт хүлээж авдаг.

5. Олны нүдэн дээр найз залуугаа/нөхрөө шүүмжлэх
Харгис бүсгүйчүүд л хөгжилдөхийн тулд өөрийнхөө эрийг олны өмнө эвгүй байдалд хийх, тоглоом шоглоом болгодог. Энэ бол бидний хувьд доромжлолтой адил.

4. Найз залуутай эсвэл нөхөртэй гэдгээ нуух
Ингэх нь эмэгтэй хүний эрчүүдэд гаргадаг хамгийн өөдгүй зан биш ч гэлээ, бидний сээтэгнэл, хандыг мэдэрч таашаал авахын тулд яг л ганц бие хүн шиг аашилдаг явдал биднийг үнэхээр зовоодог.

3. Секс хийлгүй удах
Энэ бол эрин үеийн туршид шалгагдсан, эмэгтэйчүүдийн хэрэглэдэг хамгийн шилдэг бөгөөд хамгийн харгис арга гэж хэлэх байна. Ихэнх эрчүүдэд секс бол яг л агаар ус шиг хэрэгцээтэй зүйл байдаг. Тиймээс ямар нэг зүйл хийлгэхийн төлөө юм уу, шийтгэл амсуулахын төлөө тэдэнтэй секс хийхээс татгалзах нь үр дүнд хүрдэг хэдий ч бас л “хэрцгий” арга юм.

2. Өөрийнхөө эрийг шалгах
Биднийг аль эртнээс л төлөвлөж, бүх цаг заваа зохицуулаад, эрчүүдээрээ ганц “хатуухан” оройг өнгөрүүлэхэд бэлэн болчихоод сууж байхад маань найз бүсгүй эсвэл эхнэрүүд залгаж, хийх гэж байсан зүйлээ цуцлаад өөрсөд дээр нь ирэхийг шаарддаг. Гэтэл найзуудыгаа орхиод яваад очиход тэдэнд бидэнтэй уулзах ямар ч чухал шаардлага байгаагүй байх ба, зүгээр л санаад байсан юм гэж хэлдэг. Тэд биднийг аль хэдийн тодорхой төлөвлөгөөтэй байсныг мэддэг хирнээ “Чи надад хайртай л юм бол…” гэсэн үгийг ашиглаад биднийг өөрсөд дээрээ авчирч дөнгөдөг юм. Гэвч хайр сэтгэлд эрх чөлөө үнэхээр чухал гэдгийг харгис бас дур булаам бүсгүйчүүд маань мэддэг ч болоосой.

1. Биднийг хардуулахын тулд өөр эртэй сээтэгнэх
Энэ бол бүхний дотроос хамгийн харгис үйлдэл. Хэдий бид таныг хайр халамжаар дутаасан байсан ч, саяхан хоорондоо муудалцсан байсан ч, эсвэл та зүгээр л бидний байж ядсан, өрөвдөлтэй царайг харах дуртай байсан ч битгий ингэж байгаарай, сахилгагүй хүүхнүүд ээ.


Бидний эрчүүдэд гаргадаг 10 харгис зан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.