Chicken Cordon Bleu бол Америкаас гаралтай хоол бөгөөд Cordon Bleu гэдэг нь “Хөх тууз” гэсэн утгатай франц үг аж.
4 арьсгүй, ясгүй тахианы цээж
4 зүсэм бяслаг
4 нимгэн хэрчсэн хиам
1/4 аяга гурил
1 хутгасан өндөг
1 аяга талхны үйрмэг
4 хоолны халбага цөцгийн тос
Тахианы цээжээ ¼ инчийн зузаантай болтол нь давтана. Дараа нь дээр нь давч, перецийг хүссэн хэмжээгээрээ хоёр талд нь цацаж өгнө. Тахианы давтсан цээж тус бүр дээр 1 зүсэм хийам, дээр нь нэг зүсэм бяслаг тавина. Тахианы цээж тус бүрийг ороож, шаардлагатай бол шүдний чигчлүүрээр тогтооно. Тахианы ороомог бүрээ гуриланд өнхрүүлж, илүүдлийг нь сэгсрээд, өндгөнд дүрнэ. Хамгийн сүүлд талхны үйрмэгдээ өнхрүүлж задгай талыг нь доош нь харуулан цөцгийн тосоор тосолсон тэвшин дээр тавина. 350 градуст 35 минут орчим жигнэнэ. Болсон ороомгийг гаргаж тавган дээр тавиад, дээр нь дуртай соусаа асгаж олгоно.