Бидний эр хүний төлөө хэзээ ч хийхгүй гэж боддог байсан 11 зүйл

5636

…Гэхдээ л бид хийчихсэн. Гэмт хэрэг, мафын гэр бүлийн талаар сонирхож суухын оронд хумсандаа маникюр хийлгэх боломж байхад хүртэл бид түүнтэйгээ хамт байхын тулд “Загалмайлсан эцэг” үзчихсэн, бүр тэр ч байтугай дотор нь орчихсон сууж байдаг. Эмэгтэйчүүд бид хайртай хүмүүсийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн байдаг “сахиусан тэнгэрүүд” учраас л, “Би хэзээ ч нэг муу эрийн төлөө … хийхгүй” гэдэг үгийг хэрэглэж болдоггүй юм болов уу?

1. Бааранд спортын тэмцээн үзэх. Түүнд өөрийгөө “Riverpool”-ийн фанат гэж итгүүлэх амархан л даа. Гэхдээ бүтэн 3 цагийн турш хайртыгаа зөвхөн Кармела Энтонид анхаарлаа хандуулж байх хооронд хажууд нь тоглолт үзэж сууна гэдэг тийм ч амар зүйл биш. Гэхдээ л бид түүний төлөө бол хийж л орхидог. Харин ч заримдаа бөмбөг хөөж байгаа хүмүүсийг, эсвэл бие биенийхээ зодог шуудагнаас бариад “ноцолдож” байгаа эрчүүдийг харах хөгжилтэй байдаггүй гэж үү? (Хэрэв та спортод дуртай бол энэ таны хувьд огтхон ч золиос биш юм)

2. Найзуудтайгаа сөргөлдөх. Бид бүгд л өөрийн эрхгүй найз бүсгүйчүүдийн дундах бичигдээгүй хуулийг мөрдчихсөн байдаг. Гэтэл шинэхэн дурлал гарч ирэхийн цагт, “Охидын үдэш”-ийг алгасахаас авахуулаад олон дүрмийг зөрчих хэрэг гардаг.

3. Нүүх талаар бодох. “Би хэзээ ч эрэгтэй хүний төлөө УБ хотоос гарч амьдрах талаар бодож байгаагүй. Гэтэл би маргааш Эрдэнэт явах гэж байна. Түүнийхээ гэртэй ойрхон байхын тулд л тэр.” ~ 24 настай Г.

4. Aнал сексийг туршиж үзэх. Энэ талаар тайлбар хийх нь илүүц биз.

5. Бас өөр олон шинэ зүйлийг туршиж үзэх, заримд нь автах. Урьд нь рок хөгжмийг утгагүй зүйл гэж боддог байсан бүсгүйг найз залуудаа уусаад “Nirvana”-гийн цомог авчихсан явж байхыг харж байлаа. Бүр бурхан байдаг гэдэгт итгэдэггүй байсан эмэгтэй залбирал үйлдэж байхыг хүртэл гээч…Гэхдээ энэ тийм муу зүйл гэж үү? Хайр биднийг огт мэддэггүй байсан шинэ ертөнцөд аваачдагийн л нэг илрэл гэж ойлговол илүү хялбар байх.

6. Картныхаа бүх мөнгийг дуусгах. “Гэхдээ тэр үнэхээр дур булаам ш дээ”,“Тэр ч гэсэн миний төлөө ингэх л байсан”, “Энэ чинь 2011 он, эмэгтэй нь оройн хоолонд дааж болно” гээд л зөвтгөх шалтаг юу эс мундах билээ?

7. Гүн ухааны номыг шимтэн унших. Эсвэл үндсэн хуулийн талаар ч юм уу?

8. Өөрийнхөө нүцгэн зургийг авахыг зөвшөөрөх.

9. Өдөр бүр холын хол замыг туулах. Тэр хотын нөгөө захад амьдардаг байсан ч, царайг нь харахын тулд өвлийн хүйтэн, эсвэл зуны бүгчим түгжрээн дунд гэр лүү нь очих бидэнд тийм ч хүнд ажил биш.

10. Аав ээжийнхээ гэрт секс хийх. Заримдаа загатнасан газраа заавал маажихгүй бол болдоггүй аж.

11. Ямар ч шаардлагагүй үед өндөр өсгийт өмсөх. Зугаалгаар явах, хүнсний дэлгүүр орохдоо хүртэл өмнө нь халширдаг байсан өнөөх өсгийтөө углачихаад зогсож байсан тохиолдол бий юу? Үнэндээ бид чац өндөртэй хайртыгаа өөрсдийгөө үнсэхийн тулд хэт тонгойх хэрэг бүү гараасай гэж хүссэндээ л тэр шүү дээ.

“Хайр бол хамгийн тааламжит золиос юм” гэж хаа нэгтээ сонссон санагдана. Бүхнээ зольж байхдаа хүртэл бид ийм жаргалтай байдаг нь хачин шүү.


Бидний эр хүний төлөө хэзээ ч хийхгүй гэж боддог байсан 11 зүйл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex