Солонгосын хамгийн хөөрхөн бүсгүй гэгддэг Ким Тэ Хигийн 24 баримт

Солонгосын жүжигчдээс хамгийн хөөрхөн гэгддэг жүжигчин, загвар өмсөгч бүсгүй бол яах аргагүй Ким Тэ Хи юм. Тэрээр манай үзэгчдэд анх “Диваажингийн шат” олон ангит киноны эсрэг талын дүрээр танил болж байсан билээ. Мөн тэрээр “Харвардад учирсан хоёр”, “IRIS” гэх зэрэг олон ангит киногоороо олон залуусын зүрх сэтгэлийг эзэмдээд буй сайхан бүсгүй. Амралтын өдөр та бүхэндээ зориулж сайхан бүсгүй Ким Тэ Хигийн 24 баримтыг хүргэж байна
Бармит 1.    Ким Тэ Хи 1980 оны гуравдугаар сарын 29 –нд төржээ.
Бармит 2.    Түүний төрсөн  нутаг нь Бусан хот.
Бармит 3.    Тэрээр багаасаа л жүжигчин, загвар өмсөгч болохыг мөрөөдөг нэгэн байсан бөгөөд Улсан охидын ахлах сургуульд сурч төгсжээ.
Бармит 4.    Ким Тэ Хи нь Өмнөд Солонгосын хамгийн хөөрхөн бүсгүйгээр 2010, 2011 онуудад дараалан шалгарч байж.
Бармит 5.    Жүжигчин бүсгүй маань алдарт загвар зохион бүтээгч, дизайнер Андрей Кимын хамгийн хайртай загвар өмсөгч  нь байсан аж.

Бармит 6.    Солонгосын зах зээл Ким Тэ Хэгийн өмссөн хувцас хамгийн хурдан борлогддог, Ким Тэ Хэгийн тоглосон кино драмыг хамгийн их хүн үздэг гэсэн судалгаа байдаг.

Бармит 7.    Тэрээр Солонгосын бас нэгэн алдартай эрхэм болох Райнтэй амрагийн холбоотой ажээ. Дуучин, жүжигчин Райн цэрэгт байхдаа түүнтэй уулзах гэж 62 удаа чөлөө авч байжээ. Тэр хоёр уулзаж байхдаа папарацци нарт олонтаа баригдсан байдаг.

Бармит 8.    Хосуудыг нэр төр, царай бие, алдар гавьяа, хөрөнгө мөнгө эн тэнцүү сайхан хос гэж солонгосчууд дэмжиж, энэ хоёр алдарт хосын хуримын товоо зарлахыг битүүхэн хүлээдэг байна.

Бармит 9.    Түүний тоглосон анхны кино бол “Сүүлчийн бэлэг” гэх романтик ганц ангит кино юм.  Тэрээр 2001 онд тус кинод тоглосон.

Бармит 10.    Ким Тэ Хи телевизийн олон ангит киноны ертөнцөд “Урагшаа” хэмээх киногоор гарч ирсэн. Гэсэн хэдий ч  энэ кино нь төдийлөн амжилтанд хүрээгүй байна.

Бармит 11.    Хөөрхөн бүсгүйг од болгосон кино бол 2003 онд KBS телевизийн хийсэн  “Диваажингийн шат” олон ангит кино юм.

Бармит 12.    Тэрээр “Диваажингийн шат” киноны эсрэг талын дүр болох Хан Юригийн дүрээр тухайн жилдээ шилдэг залуу жүжигчин хэмээх шагналын эзэн болсон.

Бармит 13.    Ким Тэ Хи нь Япон улсад тун алдартай бөгөөд түүний фэн клубын хөгжөөн дэмжигчдийн тоо нь хэдэн зуугаар тооллогддог гэнэ.

Бармит 14.    Тэрээр “Namoo actors” –тай гэрээтэй ажилладаг байна.

Бармит 15.    Солонгосын хамгийн хөөрхөн, бас ямар ч засваргүй “ориг” од Ким Тэ
Хэд Солонгос залуучууд “ухаан алддаг” гэж тус улсын хэвлэлд бичжээ.

Бармит 16.    Жүжигчин Ким Тэ Хи 2005 оноос эхлэн Солонгосын Дукду арлыг Солонгосын газар нутаг мөн болохыг баталсан олон нийтийн  “Дукду саранг”  хөдөлгөөний нүүр царай болж иржээ.

Бармит 17.    Дээрх ажилтай холбоотой Япон улсад нээлтээ хийсэн “Од бид хоёрын 99 өдөр” гэх киног нь Японы үзэгчид Фүжи телевизээр гаргахгүй гэж эсэргүүцэж байж.

Бармит 18.    Ким Тэ Хи Сөүлийн Их Сургуулийн загварын дизайнерын ангид суралцаж төгссөн.

Бармит 19.    Түүний биеийн өндөр нь 162 см, биеийн харьцаа нь 88, 60, 90  гэнэ.

Бармит 20.    Тэрээр  Paris Baguette, LG,  Cyon зэрэг томоохон брэндүүдийн нүүр царай болдог аж.

Бармит 21.    “Диваажингийн шат” кинонд хамтран тоглосон Лее Вон нь жүжигчин бүсгүйн дүү гэнэ.

Бармит 22.    Жүжигчин бүсгүй хамгийн сүүлд Jang Ok –jung, Living by love хэмээх олон ангит түүхэн кинонд тоглоод байгаа юм байна.

Бармит 23.    ”Project”, “Letter”, “Only” “Don”t Go Away” гэх дөрвөн дууны клипэнд л тоглосон бөгөөд дахиж дууны клипэнд тоглох бодолгүй байдаг гэнэ.

Бармит 24.    Манай үзэгчдийн зүрх сэтгэлийг Ким Инха гэх дүрээрээ соронзон мэт татдаг жүжигчин И Бёнг Хёнтэй  хамтран тоглосон “IRIS” киногоороо шилдэг хамтран тоглогч гэх нэр хүндтэй шагналын эзэн болж үнэнч фэнүүдээ баярлуулж байжээ

 

24tsag.mn


Солонгосын хамгийн хөөрхөн бүсгүй гэгддэг Ким Тэ Хигийн 24 баримт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.