Гайхамшигт Эндрю Гарфийлд

Шинэхэн Хүн-Аалзын тухай нийтлэл, ярилцлагыг хүлээсэн олон уншигч бүсгүйчүүд бидэнд хүсэлт ирүүлж байсан юм. Тиймээс ч энэ долоо хоногт Эндрю Гарфийлдын VMAN сэтгүүлийн зуны дугаарт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

Өмнөд Калифорний дахин нэг нартай өдөр. Их Британийн жүжигчин Эндрю Гарфийлд алхаж явна. Гэхдээ тэр зүгээр ч нэг алхаагүй, харин өөрийнхөө амьдралыг хэзээ ч урьдных шигээ байхгүй гэдгийг мэдэрсэн эрийн харцтайгаар алхаж байлаа.

Жилийн өмнө Гарфийлд Cancun-д Дэвид Финчерийн “The Social Network” киноны нээлтэн дээр Facebook-ийг хамтран бүтээгч Eduardo Saverin-ий дүрээр зогсож байсан. Тэр үед л түүнд “Хүн Аалз” киноны шинэ хувилбарт Питер Паркерын дүрд тоглоход хамгийн тохиромжтой жүжигчнээр сонгогдсоныг нь дуулгажээ. Түүнд энэ мэдээг “нууцын өндөр зэрэглэл”-тэйгээр дамжуулсан мөртлөө, дөнгөж гучхан минутын дараа продюсерууд нь түүнийг Мексикийн өөр нэг хотод хэвлэлийн бага хурал хийж, шинэ Хүн-Аалз болсоноо албан ёсоор зарлахыг үүрэг болгосон юм. Харваас гүн шоконд орсон Гарфийлд “Гайхамшигт Хүн-Аалз” киноны найруулагч Марк Веббээр (500 days of summer) дуудуулж тайзан дээр гарахдаа золтой л бүдэрчихээгүй гэдэг. Түүнийг ингэж урхинд оруулсан нь PR-ийн зорилготой байсан ч байж магадгүй. Эсвэл энэ мэдээллийг аль хэдийн олж мэдчихээд түүнийг мөрдөж мөшгөж эхлэх сэтгүүлчдээс сэргийлсэн ч байж мэднэ. Аль нь ч байсан энэ чхуал мэдээ хүн бүхэнд гэнэтийн бэлэг болсон юм. Тэглээ ч, Хүн-Аалзын анхны хувилбар, гурамсан кино нь дэлхий дахинд 2,5 тэрбумын ашиг олсон юм чинь.

Арван жлийн өмнө, буюу 2002 онд Хүн-Аалз кино түүхэн дэх нээлтээ хийсэн долоо хоногтоо 100 саяаас илүү ашиг олсон анхны бүтээл болж байсан. Нээлтийнхээ өдөрт 39 сая доллар олсон амжилтыг нь, Хүн-Аалз-2 гарахаас өмнө хэн ч эвдэж чадаагүй билээ. Энэ кино Twilight, Transformers, Hunger Games-ийн замналаар Box office-ын рекордыг итгэхийн аргагүйгээр эзэгнэж байсан юм.

Питер Паркер бол бүх л залуу эрэгтэй жүжигчдийн хувьд мөрөөдлийнх нь дүр байсан хэдий ч, комик номны фанат Гарфийлдтэй дүйцэх өрсөлдөгч хаана ч байсангүй. Гайхамшигт Хүн-Аалзын зохиол ил болохыг өмнө, Лос Анжелост төрж, Их Британид өссөн жүжигчин Гарфийлд үзэгчдийн өмнө хүүхдийн Хүн-Аалзын Сүнсий баярын өмсгөл өмсөж гарч ирээд “Өнөөдөр бол миний амьдралд тохиолдох хамгийн гайхамшигт өдөр ч байж магадгүй. Би үргэлж л H танхимд Комикын фэнүүдийн цугларалтанд ирэхийг хүсдэг байсан юм” гэж хэлээд нүүрнийхээ багийг тайлж, өөрийгөө ил гаргаад чин сэтгэлийнхэ үгийг үргэлжлүүлсэн. “Би энд үргэлж л шүтэн бишрэгчийн зүгээс ирэхийг хүсдэг байсан юм. Тэгээд л би энд ирчихсэн байна, шүтэн бишрэгчийн үүднээс.” Зангирсан хоолой, чичирсэн гартайгаар тэр өөрийнхөө бэлдсэн үгийг харж байгаад “Жаахан хүү байхад минь Хүн-Аалз надад итгэл найдвар төрүүлдэг байсан. Питер Паркер намайг хүчтэй бас илүү зоригтой болоход тусалж байсан. Тэр надад зөв зүйлийг хийхийн тулд өвдсөн ч, зовсон ч, шархадсан ч, цусаа урсгасан ч хамаагүй гэдгийг сургасан…Тэр миний амьдралыг аварсан”

Их хүч чадал, их хариуцлагыг дагуулдаг гэдэг дээ. Гурван томоохон гэрээ, их хэмжээний хөрөнгө, азтай хувь тавилан бүгд Гарфийлдийн нуруун дээр ирсэн. Дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн нэг болох ховорхон завшаан ч тэр. Хамгийн гол нь тэр од биш, харин жүжигчин. 28 настай Эндрю A Boy киногоороо BAFTA-гаас шилдэг жүжигчний шагналыг авч байсан удаатай. Мөн түүний тоголсон “Never Let Me Go” киноны найруулагч Mark Romanek Эндрюг “Маш их авъяастай, сэтгэлийн хөдөлгөөнөө жүжигчний мэргэжилдээ тун чадварлагаар ашиглаж, мөч болгоныг илүү үнэн, илүү гүнзгий, илүү сонирхолтой болгодог” хэмээн үнэлж байсан.

Түүнтэй туршлагаасаа хуваалцаж, шилдэг зөвлөгөөг өгч чадах хүн бол мэдээж Тоби МакГуайр. Арван жилийн турш БоксОффисиыг эзэгнэсэн Хүн-Аалз өөрийн залгамж халаатайгаа ярилцаж байна.

ТОБИ МАКГУАЙР: Чи “Худалдаачны үхэл”-д тоглохоор Нью Йоркод ирээд байгаа, тийм үү?

ЭНДРЮ ГАРФИЙЛД: Тийм ээ, тэр үнэн.

TM: Чамайг тэнд тоглож байгаад би их баяртай байгаа. Чи тэр жүжигт тоглож байхдаа мэргэжлийн хувьд их баяр баясгалан, туршлага олж авсан байх. Биффийн дүрд тоглох ямар байсан бэ?

ЭГ: (инээв) Мэдээж орой бүр 3 цагийн турш үзэгчидтэйгээ уулзана гэдэг сайхан хэрэг. Энэ бол маш том туршилт бас том боломж. Жүжигт тоглох үед чиний өө сэвийг монтажлана гэж байхгүй, нуугдах газар хаана ч үгүй, тиймээс жирийн үеийнхээсээ ч илүү эмзэг сул дорой болдог юм билээ. Гэхдээ үүнийхээ хажуугаар чи өөрийнхөө чадахаас хавьгүй илүүг хүмүүст харуулах хэрэгтэй болно. Энэ том урлагийн бүтээлийг амьдруулна гэдэг хэн хүнд олдоод байхгүй том завшаан. Гэхдээ тийм ээ, олон өглөө би “Яагаад энэ дүрд тоглохыг зөвшөөрчихсөн билээ” гэж бодож сэрж байсан. (инээв). Гэхдээ хүн өөрийгөө өргөж, сэргээж чаддаг байх ёстой.

TM: Би чамайг сэтгэлээр унагаах гээгүй юм шүү. Гэхдээ Broadway театрын шоунд өдөр бүр тоглож, нэг дүрийг өдөр бүр гаргах нь жүжигчний хувьд хэцүү бас хүнд даалгавар мэт санагдахгүй байна гэж үү?

ЭГ: Одоо энэ тухай өөрөө өөртэйгөө зөрчилдөж байгаа нь л миний хувьд хангалттай санагдаж байна. Миний толгойг өвтгөж байгаа өөр нэг зүйл бол, тоглосон киноны минь нээлтийн өдөр ойртож байгаа явдал. Орой бүр тайзан дээр гарахаас ч илүү хэцүү санагдаж байгаа юм энэ л байна даа.

TM: Гайхамшигт Хүн-Аалзын тухай яриад байгаа юм биш биз?!

ЭГ: Tийм ээ, яг тэр чинь! Та энэ киног мэдэх үү? [Инээв]

TM: Мэднэ шүү! Энэ тухай анх сонсож байхдаа би хоёр зүйлд их сэтгэл догдолж байсан. Эхнийх нь, найруулагч Марк Веббийн хийж байгаа ажил гэдгийг дуулаад баярлаж байсан. Түүнийг сонгосон нь маш зөв бөгөөд сонирхолтой шийдвэр байсан. Тэгээд дараа нь би Питер Паркерт хэнийг тоглуулах бол гэж байж ядаж байсан. Чамайг гэдгийг нь сонсоод би “Төгс сонголт” гэж орилсон шүү!

ЭГ: Өө, бурхан минь!

TM: Би шинэ хувилбар нь маш сайн хийгдээсэй гэж хүсэж байсан. Чамайг би маш сайн жүжигчин гэж боддог. Тэгээд л их баярласан хэрэг.

ЭГ: Та их эелдэг үг хэллээ.

TM: Чи яаж яваад энэ кинонд тоглохоор болсон юм бэ?

ЭГ: Энэ бол миний оролцож байсан хамгийн нүсэр шалгаруулалт байсан. Тэд намайг олон жүжигчин нэг дор цугларсан рингэн дотор оруулсан. Би тэнд шалгуулахаар очсон хэд хэдэн залуустай найзууд байсан юм л даа. Би өөрийнхөө дэлгэцийн шалгаруулалтын орой Жейми Беллтэй хамт оройн хоол идэж байхдаа, тэр шалгаруулалтын утгагүйг гайхаж, бүх оролцсон залуусыг нэг дор цуглуулж байгаад хамтдаа нэг оройг ярилцаж өнгөрүүлэх санааг дэвшүүлж байсан юм. Бид бүгдээрээ л нэг зүйлийн төлөө тэнд очсон байсан. Бид бүгд л нэг нэгнийхээ хөлс болсон хүн аалзын хувцсыг ээлж дараагаар нь өмсөж байсан. Нэг танхимд гучин хүн чамайг харж, бие биедээ юуг ч юм шивнэлдэж байна гээд төсөөл дөө. Энэ бол намайг хамгийн их сандралд оруулж, ичээж, эвгүйцүүлж байсан зүйл.

TM: Тийм ээ, би бүрэн ойлгож байна. Энэ бүхэн чамд ямар нөлөө үзүүлсэн бэ?

ЭГ: Миний хамгийн их айж байгаа зүйл бол кино гарсны дараа хүмүүс яаж хүлээж авах бол гэдэг л байна. Хүмүүсийн нүдэнд Хүн-Аалз болж гарч ирэхэд танд ямар мэдрэмж төрж байсан бэ? Энэ бүхэн таны амьдралд ямар өөрчлөлт авчирсан талаар би сонсмоор байна. Яагаад гэвэл яг одоо би хором мөч бүрийг айдастайгаар өнгөрүүлж байгаа юм л даа. Би ирээдүйд болох зүйлийг хэтэрхий муугаар бодоод байгаа байж магадгүй юм. Та бол жүжигчин хүн, та өмнө нь ч, ирээдүйд ч тэр жүжигчин л байсан, байх ч болно. Танд тэр үед тодорхой өөрчлөлт, дэвшил мэдрэгдэж байсан уу, эсвэл бүх юм бүдэг бадаг л санагдаж байна уу?

TM: Хоёулангийнх нь үе хоорондоо бага зэрэг ялгаатай л даа. Тэр үед киноны нээлтийн долоо хоног гэж одооных шиг сүртэй юм болдоггүй байсан юм. Биднийг киногоо гаргахаас 6 сарын өмнө Харри Поттерын анхны анги нээлтээ хийсэн байсан. Харри Поттер бол кино түүхэн дэх гоц үзэгдэл болж чадсан бүтээл, тэр үед шуугиан тарьсан шинэлэг зүйл байсан. Дараа нь бидний ээлж ирсэн. Хүмүүс Хүн-Аалзыг тийм мундаг болно гэж хүлээгээгүй байсандаа ч тэр үү, киноны нээлтийн эхний долоо хоног намайг ч, үзэгчдийг ч их гайхшруулсан. Миний амьдрал тэр долоо хоногтоо л орвонгоороо эргэсэн.

ЭГ: Хөөх, гайхалтай юм.

TM: Би Хүн-Аалзаас өмнө яггүй кинонуудад тоглоод амжсан, хүмүүсийн анхааралд өртөөд сурчихсан байсан юм. Гэтэл нээлтээ хийсэн долоо хоногийн Ням гаригт нь би дүү нараа дагуулаад өдрийн хоол идэх гэтэл гэнэт л гэрийн гадаа маш олон зурагчид, хүмүүс цугласан байсан. Би өмнөхөөсөө хэдэн арав дахин олон хүмүүсийн анхаарлын төвд орсон байсан. Гэхдээ чи лав надаас илүү энэ бүхэнд бэлтгэлтэй байсан байх. Чамайг над шиг гүн цочирдолд орохгүй гэж найдаж байгаа шүү.

ЭГ: Би ч энэ тал дээр бас л багахан туршлагатай хүн болохоор, эхэндээ их хэцүү байсан. Жүжигчид, дуучид, улс төрчид зэрэг олны анхаарлын төвд байдаг хүмүүс, олон түмэн хоёрын хооронд үл үзэгдэх хана үүсээд байдаг юм шиг санагддаг. Надад хамгийн их таалагдаж байгаа явдал нь, Хүн-Аалзын фэнүүд хэзээ ч өөрчлөгдөхгүй, харин тэр улаан хувцсыг өмнө нь та өмсөж байсан бол, одоо би өмсөж байгаа, тэгээд хэдэн жилийн дараа өөр нэг залуу түүнийг өмсөх байх. Жүжигчний үүднээс ч, бүтээсэн дүрийнхээ үүднээс ч хүмүүст үнэлэгдэнэ гэдэг надад их сонирхолтой санагдаж байгаа.

TM: Олны танил болох, од болох гэдэг бол соёлын нэг хэсэг. Энэ жилүүдэд би аль болох нээлттэй бас эелдэг байж, хүмүүсээс юмаа нуухгүй байхыг эрхэмлэдэг байсан. Гэхдээ хэт анхаарлын төвд байх хааяа эвгүй байдаг болохоор, би хувийн нууцуудаа ч бас хадгалж үлдэхийг хичээж ирсэн. Хүмүүст танигдана гэдэг их сонин, бас хачирхалтай үзэгдэл гэдэг нь л үнэн. Чиний хэлснээр бид тэдэнтэй л адилхан хүн ч гэлээ, жүжигчин хүмүүс гэдгээ мартаж болохгүй. Хүмүүст сайхан бүтээлийг хүргэснийхээ хариуд хүндлэл хүлээдэг хүмүүс.

ЭГ: Тийм шүү. Би энэ дүрийн бас, зохиолынх нь өмнө маш том хариуцлага хүлээсэн гэдгээ мэдрээд байгаа. Учир нь би сэтгэл зүрхэндээ энэ дүр хүмүүст ямар их утга учиртай болохыг мэдэж байгаа юм. Хүн-Аалзад над шиг хайртай хүмүүсийн төлөө би энэ дүрийг бусдын сэтгэлд хүртэл амилуулахын тулд бүх чадлаараа хичээсэн.

TM: Энэ маш гайхалтай хэрэг. Чиний бага нас Хүн-Аалзтай их холбоотой гэж дуулсан. Тиймдээ ч чи энэ дүрд маш их хүндэтгэл, талархал үзүүлдэг байх.

ЭГ: Үнэхээр тийм. Питер Паркер бол маш эерэг дүр—тэр бол хүсэл мөрөөдлийн биелэл байсан. Би хүүхэд байхдаа комик номноос нь их ухаарал, бас урам зоригийг авдаг байсан. Би анхны Хүн-Аалз киног үзэж байхдаа 19 настай байсан юм. Би найз Макгуинесстэйгээ цуг DVD-ний дэлгүүрээс тэр киног худалдаж аваад Хойд Лондон дах миний жижигхэн байранд очиж, дарааллуулаад хоёр удаа үзэж байсан. Тэгээд бид хоёр таны сүүлийн үгийг толинд харж дуурайж үзэж байж билээ.

TM: (инээв)

ЭГ: Терри маш хатуу хэллэгтэй байсан мөртлөө, намайг таны сүүлийн үгийг хэлэх болгонд шоолон инээж “Үгүй ээ залуу минь, чи хэзээ ч хараал идсэн Хүн-Аалз болж чадахгүй” гэж хэлж байсан. Гэхдээ юу гээч…хараал ид Терри!

TM: (инээв)

ЭГ: [инээв] Үгүй дээ, бид хоёр одоо хүртэл найзууд хэвээрээ л дээ. Тэр ч үүнийг мэдэж байгаа. Гэхдээ Хүн-Аалз миний хувьд маш том билэг тэмдэг байсан юм. Энэ хэвээр нь ч хадгалахыг хүсч байна. Таны хувьд ч бас тийм байсан байх. Би сүүлийн үед “амжилт”-ын мөн чанарын тухай их эргэцүүлж байгаа. Бидний хийж чадах цорын ганц зүйл бол, таны хэлснээр өөртөө үнэнч байж, чадах чинээгээрээ хамгийн гайхалтай түүхийг хүмүүст хүргэх явдал мөн юм шиг байна.

TM: Миний харж байгаагаар чи маш хүчирхэг бас тууштай залуу юм. Чи өөрийнхөө ажилд чин сэтгэлээсээ хандаж чадна. Мэдээж ингэх дандаа амархан байхгүй л дээ. Гэхдээ миний чамд өгөх зөвлөгөө бол, ирэх аялалаасаа баяр баясгалан, таашаал авахыг л эрмэлз. Энэ бүхэн чамд хөгжилтэй бас сонин байх болно.

ЭГ: Баярлалаа, надад таны үг маш их хүч өглөө. Чадах чинээгээрээ хичээж, зүрх сэтгэлээ бүрэн зориулж ажиллачихаад, дараа нь хэсэг хугацаанд зүгээр л бүхнийг урсгалаар нь явуулж, хийсэн бүхнийхээ үр шимийг хүртэх…энэ бүхнээс эрх чөлөө мэдрэгдэж байна.

TM: Чиний дараагийн ажил юу вэ? Дараагийнхаа бүтээлийн талаар бодож үзсэн үү?

ЭГ: Яг одоо бол мөч бүхэн маш төвөгтэй, бас эгзэгтэй байна. Гэхдээ магадгүй таны зөв байх, магадгүй энэ бүхэн тийм ч хэцүү биш байж мэднэ. Амьдралыг зүгээр л тэр чигт нь өрнүүлж, болох юм болдгоороо болог гээд орхих нь дээр байх. Юу болохыг би тааж мэдэхгүй, гэхдээ би жүжигчнийхээ мэргэжилд маш их хайртай гэдгээ л мэдэж байна.

andrew garfield, peter parker, spiderman pictures

andrew garfield, peter parker, spiderman

andrew garfield, peter parker, spiderman pictures

andrew garfield, peter paker, spiderman

продвижениеaracerсоздание продвижение оптимизация сайтапрограмма для взлома вай файсанаторий аквалоокредитная карта альфа банка оформить заявкуcasino gratis demovip escorts los angelesbedava casino slot oyunlarFlash casinoтанзания прививки altezza travelйога клуб в люблиноальфа банк м видео кредитная картакраткосрочный займ образец договоратуроператоры по африке в москвеиспани¤ в мае пл¤жный отдыхмикрозаймы онлайн срочно онлайндам деньги в долг частные объявленияfrench to farsi translationуголовный кодекс украины 2013твой дом магазин каталог товаровяндекс раскрутка сайтакупить батареи отопления биметаллическиенеобычные радиаторы отопленияканадские дома под ключпродвижение сайта в топ 10 яндексатуры сафари танзания


Гайхамшигт Эндрю Гарфийлд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Alesha Egel Огноо: 5 June 2020 Reply

I just want to mention I am just new to weblog and absolutely liked your web blog. Almost certainly I’m planning to bookmark your site . You absolutely have terrific article content. With thanks for sharing with us your web page.

http://www.firsttimeiwhtsb.com

Нэр: Kerry Comment Огноо: 5 July 2020 Reply

I simply want to say I’m all new to blogging and site-building and seriously enjoyed this web page. Very likely I’m planning to bookmark your website . You definitely have perfect writings. With thanks for sharing your website page.

http://www.withapackofpizzaz.com

Нэр: Leandro Thackrey Огноо: 7 August 2020 Reply

I simply want to tell you that I am newbie to blogging and certainly savored this website. More than likely I’m want to bookmark your website . You definitely come with exceptional articles and reviews. Many thanks for revealing your web site.

http://www.dosesvaaspmeddoze.com

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.