“Apple” компанийн гаргасан шинэ үйлдлийн систем нь хуучин загварууд гар утаснуудын цэнэгийг хурдан хороож, үйлдэл хийхэд нь удаан байгааг хүлээн зөвшөөрлөө.
Өнгөрсөн сард “Reddit” сайтад “Geekbench” компанийг үндэслэгч Жонн Пүүлэнэ тухай анхны хэлэлцүүлгийг өрнүүлснээр iOS-ийн шинэ хувилбар хуучин гар утас хэрэглэгчдийг гомдоож байгааг нотолсон юм. Тэрбээр өөрийнх нь гар утасны цэнэг хурдан дуусч, үйдэл хийхэд хэт удаашралтай болсныг нотолжээ.
WSJ-ийн мэдээлснээр “Apple” компанийн төлөөлөгч энэ тухай хүлээн зөвшөөрч, мэдэгдэл хийсэн байна. Тухайлбал, “iPhone” 6, 6s, 7 загваруудад дээрх шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд эдгээр утасны процессорууд үйлдлийн системийн хүчин чадалд нийцэж ажиллаж чадахгүй байна.
Дийлэнх хэрэглэгч шинэ үйлдлийн систем суулгасны дараа гар утасных нь цэнэг хурдан дуусч байгааг анзаардаггүй байна. Энэ алдааг хэрхэн засварлах тухай “Apple” компани мэдэгдээгүй байгаа юм. Магадгүй, үйлдлийн системдээ дахин шинэчлэл хийснээр өмнөх загваруудад гарсан алдаа арилна гэж технологийн вэб сайтуудад бичжээ.