Зөвхөн ШИНЭ ЖИЛЭЭР л хийх боломжтой СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ гайхалтай зүйлс

Шинэ жил бүр өвөрмөц дахин давтагдашгүй. Энэ л өдөр хүн бүр гудамжаар нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар алхдаг. Бүгд л энэхүү баярыг гайхалтай зүйлсээр дүүрэн өнгөрөөхийг хүсдэг нь нууц биш. Тэгвэл та бүхэндээ дараах хэдэн зөвлөгөөг хүргэе.wink

ШИНЭ ЖИЛИЙГ ГЭРТЭЭ БИШ ГАДУУР ТЭМДЭГЛЭ

Жил бүр л уйтгартайгаар шөнө дундын 00:00 цагийг хүлээн гэртээ суусаар л байх уу? Өөрийн очихыг хүсдэг газартаа эсвэл гэрийнхээ гадаа шинэ жилээ тэмдэглэж ч  болно шүү дээ.


ТАНИХГҮЙ НЭГЭНД БЭЛЭГ БЭЛЭГЛЭХ


Өвчтэй хүүхдүүд эсвэл ядарсан хэн нэгэн гээд тусламж хэрэгтэй маш олон хүн бий. Шинэ жил гэдэг инээд хөөр аз жаргалаар дүүрэн байх учиртай. Тийм ч учраас хэн нэгэнд бэлэг бэлэглэж эсвэл тусласнаар баярын утга учир биелэлээ олно шүү дээ.


НОХОЙН ЧАРГААР ГУЛГАХ

Сэтгэл хөдөлгөм түгшүүртэй хэр нь аз жаргал, инээд хөөрийг мэдрүүлж чадах зүйл бол нохой чарганы аялал юм.


ХИЙХИЙГ ХҮССЭН ЗҮЙЛЭЭ ХИЙ

Энэ жилдээ хийхийг хүссэн ч хийж чадаагүй зүйл байвал заавал хийгээрэй. Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй шүү дээ. Гэхдээ мэдээж энэ нь эерэг бөгөөд чамд ямар нэгэн сөрөг үр дагаврыг авчрах, эрсдэлд оруулахгүй зүйл байх ёстой.


ГЭРЭЭ ЧИМЭГЛЭХ

Орчин гэдэг тухайн зүйлийг тодорхойлж, хүмүүсийн сэтгэл хөдлөлийг өөрчлөх чадалтай. Тиймээс ч гэр орноо чимэглэж гайхалтай уур амьсгалыг бий болгоорой. Энэ талаарх фото зөвлөгөөг ЭНД бас ЭНД дарж хараарай.


БИЧЛЭГ ХИЙХ

Цагийн зүүг тоолон хүлээх тэр л агшинаа гэрэл зургийн хальснаа буулгаарай. Эсвэл бичлэг хийж болох юм. Эргэн харахад дурсамжтай бас сэтгэл хөдөлгөм байх болно.

Танд амжилт хүсье. Шинэ оноо дурсамж дүүрэн гайхалтай угтаарай.smiley

YOLO.mn


Зөвхөн ШИНЭ ЖИЛЭЭР л хийх боломжтой СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ гайхалтай зүйлс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.