Америкийн 36 настай саятан, дээдсийн хүүхэн гэдгээрээ алдаршсан Пэрис Хилтон хүмүүс өөрийг нь Барби хүүхэлдэйтэй харьцуулж, адилтгахад дуртай нэгэн юм. Пэрис бүсгүй өөрөө ч гэсэн хүүхэлдэйн дүрд хувирахыг хичээдэг нэгэн. Шинэ оныг тэрбээр Аспенд очиж өнгөрүүлсэн бөгөөд цанаар гулгаж баярласан гэнэ шүү.
Өмсгөл нь мэдээж ягаан өнгийнх байсан нь тодорхой. Пэрис Хилтон 32 настай жүжигчин Зилкатай үерхээд бараг нэг жил болж байгаа. Зилка “Орхигдогсод” олон ангит кинонд тоглосноороо алдартай билээ.