Ихэмсэг хатагтай адил биеэ авч яв!

d88a16413716e09ffb8ccfd46430637c1

Толгойноосоо хөл хүртэл брэндээр хувцаслаж, хэр баргийн хүнтэй харьцалгүй, бусдыг доош нь хийсэн харцаар харан, хэн нэгний өөрийгөө үнэлэх үнэлэмжинд халддаг эмэгтэйг ихэмсэг хатагтай гэж нэрлэдэг гэж үү?

Хариулт нь үгүй юм. Харин байгаа байдлаараа л бусдын хүндлэлийг хүлээж, өөрийнхөө үнэ цэнийг нэг ч үл тоосон харцгүйгээр илэрхийлж чаддаг эмэгтэйг ихэмсэг хатагтай гэж нэрлэвэл зохино. Өмнө нь дурдаж байсанчлан зэрэг зиндааг хөрөнгө мөнгө биш харин хүмүүсийн дунд эзлэх байр суурь тодорхойлно. Харин өөрийнхөө байр суурийг нийгэмд өсгөхийн тулд заавал хэдэн мянган долларын үнэтэй машин хөлөглөж, үнэтэй үслэг эдлэл өмсөх шаардлага байдаггүй.Ихэмсэг хатагтай биеэ яаж авч явдаг вэ?

1. Тэд өөрийнхөө үнэ цэнийг мэддэг
Тэр өөрийгөө магтуулах хэмжээний мундаг хүн гэдгийг мэдэх учраас хэн нэгний “Ямар гоё үстэй юм бэ?”, эсвэл “Чи их хөдөлмөрч эмэгтэй юм аа” гэсэн үгийг хэзээний ингэж хэлүүлээд сурчихсан хүн шиг хүлээж авдаг. Гэвч тэглээ гээд “Би мэднэ ээ” гэж ирээд л, өөрийгөө үргэлжлүүлэн дөвийлгөнө гэсэн үг биш юм. Харин давуу талаа хэдийнээ ухамсарласан гэдгээ, ямар ч магтаалыг огт гайхалгүй, хачирхалгүй, мөн үгүйсгэлгүй хүлээж авснаараа харуулдаг. “Би харин өнөөдөр үсчинд ороод” гэх юм уу, “Урьдныхаасаа илүү хичээж ажилласан болохоор л” гэсэн тайлбарууд илүүц юм. Ингэх нь түүний хувьд өөрийгөө угаасаа тийм сайхан биш, хичээл зүтгэл гаргасан болоод л ингэж харагдаж байгаа гэдгээ баталж байгаагаас өөрцгүй хэрэг. “Баярлалаа” гэдэг үг хэлэхэд л түүнд хангалттай. Тэгээд инээмсэглэхээ хэзээ ч мартдаггүй.

2. Түүнчлэн тэр өөрийнхөө үнэ цэнийг алдалгүй хадгалж, түүнийгээ дээшлүүлэх зүйлсийг үргэлж хийдэг
Тэр өөртөө хамааралгүй хэрэгт хошуу дүрэн үнэ цэнээ алддаггүй. Хүн болгоны шуурч байгаа хов жив ч түүний хувьд сонин биш. Энэ бүхэн зүгээр л нэг цуурхал гэдгийг мэддэг учраас тэр. Харин тэр үүний оронд арай өөр, өөртөө хэрэгтэй юмыг сонирхож, цаг заваа илүү чухал юманд зарцуулдаг. Эргэн тойрныхон нь шинэ даргаа муулж суухад тэр дэргэд нь интернэтээр гадаад мэдээ унших юм уу, сэтгүүл эргүүлж, шинэ мэдээллийг авч суудаг юм. Хэн нэгнийг муулдаггүй, гоочилдоггүй. Бас доош нь хийдэггүй. Өөрөөр хэлвэл тэр өөрсдийнхөө үнэ цэнийг мэддэгчлэн, бусдынхыг ч бас хүндэтгэж чаддаг. Түүнд хэрэггүй юманд зарцуулах зав байдаггүй учраас, бага ярьдаг, тиймдээ ч үг нь үнэгүйддэггүй. Юу өмсөх хэмжээний хүн, юу хийх хэмжээний хүн гэдгээ мэддэг болохоороо тэр ажилд ороод бага цалин авлаа ч түүгээрээ дэгжин, үнэтэй харагдах хувцсыг сонгож, удирдлага нь түүнд жижиг сажиг даалгавар оноогоод байх аваас, түүнээсээ давсан үйл хэргийг өөрөө мэдэж хийснээрээ даргадаа амархан танигддаг юм.

Тэр ингэж өөрийнхөө үнэ цэнийг хадгалж чаддагийнхаа хажуугаар түүнийгээ нэмэгдүүлэх зүйлсийг үргэлж хийдэг. Хийж байгаа, оролцож байгаа юм бүр нь ямарваа нэг талаа хөгжүүлэхэд чиглэгдсэн байдаг. Зөвхөн ажил мэргэжлийнхээ хүрээнд ч бус сонсдог хөгжим, уншдаг ном, загварын мэдлэгийнхээ хүртэл түвшинг байнга ахиулж, бүхий л талаараа урагшилж байдаг юм. Одоо байгаагаас нь илүү юм юу байна, түүнийг өөр дээрээ цаг алдалгүй туршиж үзсэнээрээ тэр хэзээд бусдаас түрүүлж явдаг. Тиймдээ ч массын дөнгөж хошуурч эхэлж байгаа зүйл нь түүний хувьд аль хэдийн хуучирсан мэдлэг болж үлдсэн байдаг юм. Иймээс тэр үргэлж бусдын хувьд хүндлэхүйц эмэгтэй нь байж чаддаг. Энэ бүхнийг өөртөө цогцлоосон бүсгүйтэйхүмүүс хамт байхыг хүсэх нь мэдээжийн хэрэг юм. Түүнтэй ойр дотно болохыг хүсэгчид олон байдаг ба бүгд түүнтэй цаагуураа үл ялигхан эмээж харьцдаг. Гэвч тэр огтхон ч бусдыг айлгахаар өөдгүй хүн биш.

3. Тэр ярвайдаггүй
Харилцааны тал дээр тэр мастер. Бусдад эрх тэгш ханддаг ба ямар нэг биеэ тоосон шинжийг гаргадаггүй. Тэр бол ихэмсэг харагдахыг хэтэрхий их хичээснээсээ болоод үзүүрлэсэн харц, хямсгар зангийн боол бологчдоос огт өөр эмэгтэй. Үргэлж инээмсэглэж байхыг илүүд үздэг ба ямар нэг таагүй зүйл боллоо гэхэд өөрийгөө тайвшруулах арга хэмжээг хурдан авдаг. Бусдад өөрийнхөө муу энергийг халдаадаггүй. Хүн болгонд зовлонгоо тоочиж, өөрийгөө өрөвдүүлэх зүйлийг хийдэггүй. Харин магадгүй хүн бүр мэдэхгүй, чадахгүй юм гарахаараа түүнд хандаж зөвлөгөө авдаг. Учир нь тэр бүхнийг зөвөөр ойлгодог учраас юм болгоны зөв гарцыг мэдэх юм шиг сэтгэгдлийг эргэн тойрондоо төрүүлдэг юм.

Нөхцөл байдал хэцүү байсан ч өөрийнхөө хүрээнд сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг ба цөөн хэдэн хүнд л сул талаа харуулдаг. Гэхдээ энэ чанарыг өөртөө олж авах нь нилээд их хатуужил шаардана. Бусдыг гадаад төрхөөр нь ялгаварлаж харьцдаггүй. Учир нь хүний дотоод баялаг илүү ач холбогдолтой гэдгийг тэр мэддэг. Гэхдээ тэр өөрийнхөө гадаад төрхөнд хөрөнгө оруулалт хийхээс хэзээ ч цааргалдаггүй. Ер нь өөрөө өөрөөсөө юу ч харамладаггүй, хэрэгтэй бол бусдад ч юм үзсэн хүний шинжээр мөнгө зарцуулахдаа төвөгшөөдөггүй.

Тэр нэг тал руу хэтэрхий хэлбийдэггүй, дундыг баримталж чаддаг. Ямар нэг юманд туйлшрах гээд, автах гээд ирвэл өөрийгөө тогтоон барьж, асуудлыг нөгөө өнцгөөс нь харж чаддаг. Юуг ч хэтэрхий муулах, эсвэл хэтэрхий сайлах үзлийг тэвчдэггүй. Бүх юманд өөрийн гэсэн сайн ба муу тал бий гэдгийг мэддэг учраас ямар ч ааш зантай хүмүүст, ямар ч үзэл сурталд хүлээцтэй хандаж чаддаг. Гэхдээ тэр өөртэй нь хүндэтгэлгүй хандаж байгаа хүнийг зүгээр өнгөрөөдөггүй гэдгийг санаарай.

Энэ бүхний эцэст өгүүлэхэд өөрийгөө үнэлж чаддаг эмэгтэй л ихэмсэг хатагтай болж чадна!


Ихэмсэг хатагтай адил биеэ авч яв!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex