Жүжигчин Жан Нарагийн талаарх таны мэдэхгүй баримтууд


Сэргэлэн охин Ян суньд тоглосон дүрээрээ бидний танил болсон Өмнөд Солонгосын жүжигчин, дуучин Жан Нара 1981 оны 3 сарын 18-нд Сөүл хотод төржээ. 163 см өндөр, Жан Нара 2001 оноос олонд танигдаж эхэлсэн.

Тэрээр TV-ийн олон ангит 30 кинонд дүр бүтээж, бүрэн хэмжээний зургаан кинонд тоглосон. 2010 оны хоёрдугаар сард ЧунАн Урлагийн Их сургуулийг төгссөн. Жүжигчин бүсгүй Солонгос төдийгүй Хятадад олон шүтэн бишрэгчтэй. 2002 онд гаргасан Sweet Dream цомгоороо дуучны гараагаа амжилттай эхлүүлсэн.


Улмаар “Successful Story of a Bright Girl” (2002), “My Love Patzzi” (2002), “Fated to Love You” (2014) кинонд тогложээ. Бага насаа Сөүл хотод өнгөрүүлсэн түүний аав нь бас жүжигчний мэргэжилтэй.

Бага ангидаа Францын зохиолч Виктор Хьюгогийн Les Misérables жүжигт тоглосон. Энэхүү жүжигт тоглосноор жүжигчин болох хүсэл нь оргилсон гэдэг. Ахлах сургуульд байхдаа хэд хэдэн зар сурталчилгаанд тоглосон байна.

Бүрэн хэмжээний кинонд дүр бүтээхээсээ өмнө олон тооны жүжиг болон мьюзиклд тогложээ. Оюутан байхаасаа ажлаа эхлүүлсэн тул 10 жилийн дараа төгссөн. Солонгост дууны зургаа, Хятадад таван цомог гаргасан.

Жүжиглэхээс гадна брэндийн нүүр царай, телевизийн тун чадварлаг хөтлөгч. Түүнд ихэвчлэн дэггүй, сайхан сэтгэлт охины дүр оногддог.

Тэрээр буяны үйлсэд идэвхтэй нэгддэг. Хойд Солонгосын хүүхдүүдэд хуурай сүү илгээж, Хятадын өвчтэй хүүхдүүдэд мөнгөн хандивладаг.

  

Жан Нара зайрмаганд нилээд дуртай гэнэ шүү. Хөөрхөн эгдүүтэй бүсгүй маань хэлбэр дүрс нь өхөөрдөм чамин хийцтэй зайрмаг идэх дуртай. Тэрээр өөрийн цахим хуудсандаа зайрмагны зургийг төрөл бүрээр нь авч оруулах хоббитэй гэнэ.




 


Жүжигчин Жан Нарагийн талаарх таны мэдэхгүй баримтууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.