ДОНАЛЬД ТРАМПЫН ОХИН ААВЫНХАА ҮСНИЙ ЗАСАЛТЫН НУУЦЫГ ДЭЛГЭЛЭЭ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка аавынхаа үс засалтын нууцыг дэлгэлээ. Энэ тухай сэтгүүлч Майкл Вульф “Гал ба уур хилэн: Трампын Цагаан ордон дотор” номондоо бичжээ.

Иванкагийн өгүүлснээр аав нь халзралттай тэмцэх тусгай эмчилгээ хийлгэсний дараа зөвхөн зулай хэсгээрээ халзан болж, урд, хажуу хэсгээрээ үстэй үлджээ. Ингээд хуйхаа багасгах мэс засал хийлгэж, толгойныхоо үсгүй, халцарсан хэсгийн арьсыг авахуулан татуулснаар үстэй хэсэг нь дээш өргөгдсөн гэнэ.

Ингээд үс нь хачин хэлбэртэй болсон тул үсээ хойш нь самнаж, хатуу лакаар бэхжүүлдэг болсон байна. Ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгчийн үс засалтыг мэс засал, лак хоёр бүрдүүлжээ.

depositphotos-98326356-m-2015 Дональд Трампын охин аавынхаа үсний засалтын нууцыг дэлгэлээ

Харин үсний өнгөний тухайд Дональд Трамп “Just for Men” үсний будгийг хэр удаан барихаас нь шалтгаалан өнгийг нь өөрчилдөг. Заримдаа тэр эрдэн шиш шиг шар өнгийн үстэй болсон байх нь бий.

Ийнхүү Майкл Вульф өөрийн гаргасан номоороо Трампын үстэй холбоотой маргааныг нэг тийш нь болголоо. Өмнө нь зарим хүмүүс түүнийг парик зүүдэг байх гэж үздэг байхад зарим нь түүний үсний төрөлх хэс маяг биз гэж үздэг байжээ.

Тэр ч бүү хэл өнгөрсөн жил “The Tonight Show” хөтөлбөрийн хөтлөгч Трампын үсийг зөвшөөрөлтэйгөөр татаж үзээд, жинхэнэ үс мөн болохыг нь баталсан байна.

depositphotos-114236360-m-2015 Дональд Трампын охин аавынхаа үсний засалтын нууцыг дэлгэлээ


ДОНАЛЬД ТРАМПЫН ОХИН ААВЫНХАА ҮСНИЙ ЗАСАЛТЫН НУУЦЫГ ДЭЛГЭЛЭЭ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.