Дур булаам уруултай болох энгийн аргууд

11_500x500 (1)
Бүсгүйчүүд бид хэний ч харцыг булаам сайхан уруултай байхыг хүсдэг хүмүүс шүү дээ. Тэгвэл бүсгүйчүүддээ зориулаад уруулаа хэрхэн сайхан харагдуулах, эрүүл байхад юу юу чухал талаарх зөвлөгөөг хүргэе. Амралтын өдрийн цаг заваасаа гоо сайхандаа зарцуулаарай хүүхнүүд ээ.
Уруул нь маш нимгэн, хамгаалалтгүй байдаг учраас хүйтэн, халуун, нар салхинд амархан хуурайшиж, холцруутдаг байна. Үүнээс гадна ярих, инээх, уурлах зэрэг нүүрний хөдөлгөөнд үргэлж оролцож байдаг тул хамгийн түрүүнд үрчлээтдэг байх нь ээ.
Уруулыг нүүрний арьстай адил хуурай, тослог хэмээн ялгадаг ба хуурайшсан уруул холцруутаж омголтон, зулгархаг болдог. Иймээс хуурай арьстай бүсгүйчүүд маань уруулаа байнга арчилж, тэжээлийн тос түрхэж байх хэрэгтэй. Уруулыг хуурайшихаас хамгаалах хамгийн шилдэг арга нь хөвөнд, бүлээтгэсэн ургамлын тос шингээж, уруулынхаа завсар зуух явдал юм. Мөн сүүн шингэнийг хөвөнд шингээгээд, уруулан дээрээ тавьж болно. Оливийн болон ургамлын тос нь урууланд маш сайн тэжээл өгдөг бол хэлээрээ долоох нь уруулын арьсанд хамгийн хортой нөлөө үзүүлдэг гэдгийг анхаараарай.
Та үргэлж уруулаа буддаг бол долоо хоногтоо нэг удаа ч болов уруулынхаа арьсыг гуужуулж байгаарай. Энэ нь их энгийн бөгөөд элсэн чихэр болон зөгийн бал ашиглан иллэг хийж гуужуулна.
Залуу насанд уруул цусаар сайн хангагддаг тул эрүүл сайхан харагддаг бөгөөд насны эрхээр уруулын өнгө бүдгэрч, үрчлээтэж эхэлдэг шүү дээ. Иймд уруулынхаа цусан хангамжийг сайжруулж, өнгийг нь сэргээхийн тулд шүдээ угаахдаа сойзоороо зөөлөн үрж, иллэг хийж байх хэрэгтэй аж. Ингэж иллэг хийсний дараа урууландаа зөгийн бал эсвэл ургамлын тос, цөцгий түрхэж болно. Зөгийн бал нь урууланд хамгийн сайн тэжээл өгч, хуурайшилтаас хамгаалдаг байна. Мөн өргөст хэмхийн шүүс уруулыг зөөлрүүлж, булбарай болгодог тул өргөст хэмхийн шүүсээр тогтмол арчиж байх хэрэгтэй. Орой унтахын өмнө уруулаа нимбэгний шүүсээр арчвал уруулын эрүүл мэндэд тустай төдийгүй уруулыг эрүүл залуу харагдуулдаг. Уруул хагарахад алимыг үрж жижиглээд. 2-3 минут орчим тавихад уруулын арьс зөөлөрч, өнгө нь засардаг байна.

Дур булаам уруултай болох энгийн аргууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.