МУГЖ Б.Сарантуяагийн ганц сайн гарын шавь гэгддэг “Баян Монгол” чуулгын гоцлол дуучин Л.Насанбуян тун удахгүй Солонгосыг зорихоор болжээ. Л.Насанбуян анх ‘‘Оддын эрэлд-II” тэмцээнд орж түрүүлэн МУГЖ Сарантуяад шавь орсоноор урлагтай холбогдсон.
Өнгөрөгч онд ‘‘Хэзээ ч мартагдашгүй’’ нэртэй анхны цомгоо гаргаж, нэр хүндтэй хэд хэдэн тэмцээнээс тэргүүн болоод дэд байруудыг хүртсэн аж.
Тэрбээр энэ оны “Universe best songs” наадмын шилдэг 25 оролцогчийн нэгээр шалгарсан тул хамтдаа уран сайхны кинонд тоглож байгаа.
Уг нь тэрбээр хэдийнэ мэргэжлийн дуучин болсон. Харин “Universe best songs” наадамд оролцсон нь өөрийгөө шалгахаас гадна хөгжмийн зохиолч Х.Балхжаваас дуу авч дуулах нууцхан хүслээс үүдэлтэй ажээ.
Түүний Солонгос улсыг зорьж байгаа нь сайн багшаасаа сурсан эрдмээ улам баталгаажуулж, өөрийгөө боловсруулах гэнэ шүү. Харин явахаасаа өмнө уран бүтээлээ шаргуу хийж, хэд хэдэн клип гаргахаар толгой өндийх завгүй явна
Э.ХУЛАН