Дэлгүүр хэсье” долоо хоногийн төгсгөлд чамайг ямар төрлийн дэлгүүр хэсэгч болохыг сонжих гэж байна. Дараах асуултуудыг уншаад ойр санагдсан хувилбарууыг өөрийнхөөрөө сонгож бөглөөд зан чанарынхаа нэгээхэн хэсгийг олж хараарай. Шопахолик уу, ашигтай наймааны ангууч уу, ухаалаг хэсэгч үү
Асуулт 1
Удахгүй болох үдэшлэгт зориулж чи даашинз авахаар гэрээсээ гарлаа. Харин эргэж ирэхдээ чи:
a 3 өөр төрлийн гоёмсог даашинз, гоёл чимэглэлийн зүйлс, гуталтай ирнэ.
b Хямдралын сагснаас нь олж авсан, нийлээд нэгийн үнэтэй хоёр даашинзтай ирнэ.
c Галбирыг чинь тодотгохуйц, дундаж үнэтэй нэг даашинзаа л авч ирнэ.
Асуулт 2
Нэг найз бүсгүй чинь хамтдаа Хонг Конг явж шоппинг хийхийг санал болголоо. Чи хамгийн түрүүнд ингэж бодно.
aХурдхан явна гэхээс хүлээж тэсэхгүй нь ээ.
bЭндээс олддоггүй нэг хоёр сайхан хувцсыг гайгүй үнээр олох л байх.
cМиний хувьд гадаадад шоппинг хийх арай л үнэтэй тусах байх аа.
Асуулт 3
Алдартай брэндийн гутлууд 70% хямдарчээ. Чи:
a Хувцаснуудтай маань зохицохуйц нэгийг л худалдаж авна. Илүү юм илүү л байдаг.
b Таалагдсан болгоноо авна. Зохих, зохихгүй нь хэнд хамаатай юм. Ядаж л өмсөөд зургаа авахуулна. Энэ бол тансаг брэнд.
c Хэдий брэнд хямдарсан байлаа ч бүхэл бүтэн 400 мянган төгрөгийг зөвхөн хөлдөө өмсөх зүйлд зарцуулна гэдэг миний хувьд байж болшгүй зүйл.
Асуулт 4
Дэлгүүр хэсэхээр гарах гэж байтал найз залуу чинь чамтай уулзаж хамт байхыг хүслээ. Чи:
a Зайлшгүй авах зүйлээ авчихаад түүн дээрээ яаран очно.
b Мэдээж хайртай залуутайгаа өнгөрүүлэх цаг маань миний хувьд үр ашиггүй дэлгүүр хэсэлтээс хамаагүй чухал.
c Түүнд чухал ажилтай гэж хэлээд дэлгүүр рүү явна. Гоё ганган зүйлс өмсөж үзэхээс тэсч ядаж байхад.
Асуулт 5
Бараан өнгийн хумсны будаг энэ улирлын трэнд болж байна. Чи
a Гараад 5 өөр туяатайг худалдаж авна.
b Гэрт байгаа нь дуусаагүй байхад ахиад нэгийг авч яах юм?
c Олон янзын өнгөтэйг туршиж үзээд өөрт таалагдсан нэгийгээ л сонгоно.
Асуулт 5
Бараан өнгийн хумсны будаг энэ улирлын трэнд болж байна. Чи
Гараад 5 өөр туяатайг худалдаж авна.
Гэрт байгаа нь дуусаагүй байхад ахиад нэгийг авч яах юм?
Олон янзын өнгөтэйг туршиж үзээд өөрт таалагдсан нэгийгээ л сонгоно.
Асуулт 6
Чиний шүүгээнд…
a Хооронд нь олон янзаар зохицуулж өмсч болохоор хувцаснууд байдаг.
b Ховорхон өмсдөг хувцаснууд маань л ихэнх байрыг нь эзэлдэг дээ.
c Агуулах чөлөөлөх хямдралтай үеэр нь авсан хувцаснууд ихэвчлэн байдаг.
Асуулт 7
Дэлгүүрийн лангуун дахь маш гоё хэрнээ өндөр үнэтэй даашинз нүдийг чинь булаагаад болдоггүй ээ. Чи:
a Орхиж яваад үнэхээр санаанаас гарахгүй байвал маргааш нь эргэж ирж авна.
b Тэр дор нь авна. Хойшлуулчихсан чинь өөр хүн авчихвал яах юм.
c Хэтэрхий гэмээр үнэтэй хувцсанд зовж олсон мөнгөө үрэхгүй ээ.
Асуулт 8
Чиний хамгийн галзуу гэмээр “онгироо” худалдан авалт?
a Харсан өдрийнхөө маргааш нь ирж авсан 200 мянган төгрөгийн үнэтэй даашинз
b Ажил хэрэгч уулзалтуудад өмсөх гэж авсан 400 мянгын хослол
c Ганцхан удаа өмссөн 700 мянгын үнэтэй гутал
Асуулт 9
Дэлгүүр хэсэх нь:
a Байж болохоос хэтэрхий өндөр үнэ тавьсан барааны цуглуулган дундуур дэмий сэлгүүцэх.
b Муу өдрийн эмчилгээ.
c Өөртөө загварлаг, зохимжтой зүйлд хөрөнгө оруулалт хийх урлаг
Чи бол тун ухаалаг дэлгүүр хэсэгч-Чи худалдан авалт бол өөртөө оруулж байгаа хөрөнгө оруулалт гэдгийг маш сайн мэддэг. Мэдээж өөртөө муу зүйлээр хөрөнгө оруулна гэж байхгүй шүү дээ. Чанар сайтай бүтээгдэхүүнийг хямд үнэтэйгээр олохыг хичээдэг ч хямд үнэд чанарыг харах нүдээ сохлуулахгүй байж чаддаг. Ямар зүйлийн юуг нь харж сонгох хэрэгтэйг чи маш сайн мэддэг. Худалдан авалт хийхдээ сэтгэл хөдлөлдөө автахгүй, зорилгоо мартахгүй байж чаддаг юм. Найз нөхөд, гэр бүл, эргэн тойрныхон чинь чиний сонголтыг үргэлж сайшааж, дэлгүүр хэсэхдээ хамт явахыг хүсдэг.