МУГЖ И.Одончимэг охиноо урлагийн хүн болгохгүй гэж зүтгэсэн боловч З.Номундарь нууцаар СУИС-д элсэж, жүжигчин мэргэжилтэй болж өдгөө ээжтэйгээ хамтдаа нэг хамтлагт байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Тэгвэл түүний охин саяхан нээлтээ хийсэн цагаасаа хойш үзэгчдийг мэлмэрүүлэн уйлуулж, шуугиан тариад байгаа “X-ТҮЦ” продакшны бүтээл “Солиот Эх” киноны тухай өөрийн цахим хуудаснаа:
Би Солиот эхийг тэсэлгүй нээлтнээс нь өмнө үзчихсэн… Энэ киног үзээд хамгийн түрүүнд ээжээрээ маш их бахархсан. Тэр минь ямар их авъяастай агуу хүн вэ гэдгийг би энэ киног үзээд ахиад л мэдэрлээ… Надад үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Үзэгч та өөрөө очиж үзээд хэлэх гээд байсан үгийг минь ойлгоорой… Ямар ч байсан би 5 өдөр дахиад үзэх нь… Сэтгэл бас догдлоод л байна… гэжээ.
Эх сурвалж sharmedeelel.com