Ойр дотныхоо хүнтэйгээ ч хуваалцаж болохгүй эд зүйлс

Сам болон шүдний сойзыг хуваалцаж болохгүйг бид сайн мэддэг хэдий ч өөр бусад зүйлс ч байдгийг бид төдийлөн анхаардаггүй билээ. Та бүхэнд тэдгээр эд зүйлсийн талаар мэдээлэл хүргэж байна.

1. Уруулын будаг, уруул өнгөлөгч

Уруулын будаг болон уруул өнгөлөгчөөр герпес буюу хомхойн вирус болон бусад нян бактериуд ч маш хурдан дамждаг тул найз охидтойгоо бүү хуваалцаж хэрэглэж байгаарай. Хомхойг бүрэн эдгээх эмчилгээ одоогоор байхгүй юм байна. Тиймээс уруулын будгаа арилгахдаа байнга цэвэрхэн нүүр цэвэрлэгч хөвөн ашиглахыг зөвлөж байна.

2. Чихэвч

Хүний чих нь маш онцлог бактерийн тэнцвэрт байдалд байдаг бөгөөд хүний чихэвчийг хэрэглэснээр тэрхүү тэнцвэрт байдал алдагдаж чих үрэвсдэг тул хүний чихэвчийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Иймд чихэвчээ хүнд хэрэглүүлэхгүй байх, хэрэглүүлсэн бол спирттэй хөвөнгөөр арчиж ариутгаж байгаарай.

3. Үсний хавчаар, боолт, бигуди

Үсний хавчаар, боолт, сам, бигуди зэргээс бөөс болон мөөгөнцөр маш хурдан дамждаг. Тиймээс гэр бүлийнхэнтэйгээ ч бүү хуваалцаж хэрэглээрэй. Цэвэрлэхдээ савантай усаар сайтар хөөсрүүлж угааж байгаарай.


4. Суганы үнэр дарагч

Суганы үнэр дарагчийн гадаргуунд нян бактериуд их үрждэг тул хэрэглэхдээ ихэнхдээ усанд орсныхоо дараагаар арьс цэвэрхэн байх үед хэрэглэж заншаарай. Өдрийн турш дахин түрхэх бол нойтон салфеткаар арчаад түрхэж байгаарай гэж зөвлөж байна.


5. Алчуур

Нүүр гар, биеэ арчсаны дараагаар нойтон алчуурын гадаргуунд нян бактери үржих таатай нөхцөл бүрддэг. Тиймээс алчуураа байнга хатааж хуурай байлган угаасны дараагаар индүүдэж байх хэрэгтэй.


6. Гоо сайхны хэрэглэл

Зөвхөн өөрийнхөө хумсны хутга, хуурай зэрэг гоо сайхны хэрэглэлүүдээ хэрэглээрэй. Салонуудад маникюр, педикюр хийлгэхдээ ч хэрэгслүүд нь ариутгагдсэн эсэхийг сайтар лавлаж асууж байгаарай. Үгүй бол өчүүхэн төдий шалбалахад цусаар дамжин ямар ч өвчин тусах юм билээ.


7. Гутал, гэрийн шаахай

Хүний гутал эсхүл шаахайг өмсөхөд мөөгөнцөр тусах эрсдэл байдаг тул айлд очихдоо шаахайгаа өөрөө барьж очих нь зүйтэй юм. Гэрийн шаахайнуудаа ч цуугаар ариутгаж байгаарай.


Ойр дотныхоо хүнтэйгээ ч хуваалцаж болохгүй эд зүйлс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.