MESMERIZM: Хөгжилтэй бичлэг хийнэ гэдэг өөрөө их хөгжилтэй шдээ

YOLO: Анх Мesmerism-ийг байгуулах болсон шалтгаан?
- Д.Ганцогт: Анх Монголд  жижиг хэмжээний контент үйлдвэрлэдэг олон хүмүүс байсан. Мөн гадаадад ч их байдаг. Гэхдээ гадаад хүмүүс бичлэг хийхдээ Монгол залуусыг бодвол өндөр түвшинд гүйцэтгэдэг. Бид харж байгаад ямар нэг юм хийхдээ өнгөлөг байх ёстой гэж бодон түүндээ ач холбогдол өгч аль болох өөрсдийнхөө чадахаар цаг заваа зориулаад гадныхан хийж байгаа шиг өндөр түвшинд ажил болгоод хийе гэсэн үүднээс видео контентууд хийх болсон. Ер нь бол анх сонирхлоороо хийж эхэлсэн ч одоо бол энэхүү сонирхол маань ажил болсон доо.

Ер нь бол анх сонирхлоороо хийж эхэлсэн ч одоо бол энэхүү сонирхол маань ажил болсон доо.

Mesmerizm

YOLO: Та бүхний хүмүүст тэр дундаа залууст хүргэх гэсэн гол санаа юу байдаг вэ?
Э.Мөнх-эрдэнэ: Бичлэг болгон өөр өөрийн гэсэн санаатай. Мэдээж муу юманд уруу татсан биш сайн сайханд залуучуудыг уриалж, хариуцлагаа ухамсарлаад аль болох эерэг зүйлд л уриалахыг хичээдэг. Ер нь бичлэг болгоны ард санаа байлгахыг зорьдог юм.

YOLO: Кино бүтээж байгаа гэж сонссон. Яг юуны талаар өгүүлэх кино болон үйл явц хэдэн хувьтай явж байна вэ?
Д.Ганцогт: Бид жил гаруй хугацаанд видео хийсэн. Тиймдээ ч цаашдаа кино хийхээр зорьсон. Кино бэлтгэл ажилдаа явж байна. Оны эхний сарууддаа багтаагаад кино хийх ажилдаа орно. Кино бүтээл рүүгээ орчихвол бидний Mesmerism-д ордог бичлэгийн тоо багасаж магадгүй. Долоо хоногт хоёр  контент ордог байсан ганц орох байх гэж бодож байна. Яагаад гэвэл ихэнх цаг заваа кино хийх ажилдаа зориулна. Гэхдээ бага бичлэг орох ч гэлээ хүлээж байгаад бүрэн хэмжээний уран сайхны кино үзнэ гэхээр илүү гоё шүү дээ. Мэдээж нээлтээ энэ жилдээ багтааж хийнэ. Бусад зүйлсийг одоогоор нууц хэвээр үлдээе.

YOLO: Киноны дараах төлөвлөгөө юу байна вэ?
Д.Ганцогт: Хамгийн эхний том зорилго бол киногоо хийнэ. Олон ангит болон уран сайхны кино энэ жилдээ багтаагаад хийнэ гэж төлөвлөж байна. Хэдий бид өөр зүйл хийсэн ч гэлээ “Mesmerism”-ээ орхихгүй. Бид цааш нь улам илүү өргөжүүлэх зорилготой. Ажиллаад л үзнэ дээ.

Э.Мөнх-эрдэнэ: Кино хийнэ гэдэг бол өөрөө маш том ажил болохоор ард нь гарчихаад юм уу ажлынхаа дундаас дараагийнхаа төлөвлөгөөг бодно доо. Гэхдээ хийх ажил их байна.

YOLO: Та бүхний хийж байсан хамгийн их цаг зав зарцуулсан бүтээл?
Д.Ганцогт: Ихэнх видеог хийхэд мэдээж цаг зав их зарцуулагддаг. Хүмүүс видео контент хийхэд амархан гэж бодоод биднийг их шавдуулдаг. Гэхдээ нэг видео дунджаар 4-5 хоногт гардаг. Бид нэг видео хийнгээ хажуугаар нь нөгөө видеоныхоо зургийг аваад амжуулаад 7 хоногтоо хоёр видео бэлтгэдэг. Ерөнхийдөө бүх видеонууд маань жигд гардаг.

Хэдий бид өөр зүйл хийсэн ч гэлээ “Mesmerism”-ээ орхихгүй. Бид цааш нь улам илүү өргөжүүлэх зорилготой.

Mesmerizm

Э.Мөнх-эрдэнэ: Олон бичдэг хийдэг болохоор нэлээн төөрдөг болчихсон байна аа. Яг тэр, энэ гээд хэлэх сонголт одоо алга. /инээв/smiley

YOLO: Тэгвэл хамгийн олон хүнд хүрсэн бүтээл? Яагаад тийм их хүнд хүрсэн гэж боддог вэ?
Э.Мөнх-эрдэнэ: ”Уучлаарай” гэдэг бичлэг хүний өмнөөс  уучлалт гуйдаг. Хүмүүс буруу зүйл хийчээд  уучлалт гуйхгүй бол өөрийн чинь өмнөөс уучлалт гуйгаад өгье гэсэн сэдэвтэй, илүүтэй нийгмийн харилцаа руу чиглэсэн бичлэг юм. Энэ бичлэгийг 140 мянга гаруй хүн үзсэн их хандалт сайтай бичлэг болсон.

YOLO: Одоогоор нийт хэдэн бичлэгтэй вэ? Тоолж үзсэн үү?
Д.Ганцогт: 140 гаруй бичлэг бий. Бид жилийн дотор 136 видео хийсэн байсан. Тэгэхээр 365 хоногт 136 видео гэж бодохоор  3 хоногт 1 видео хийсэн. Жилийн  турш ер нь амралтгүй ажилласан даа.

YOLO: Бичлэг хийх явцад тулгардаг асуудлууд?
Э.Мөнх-эрдэнэ: Асуудлууд мэдээж бага зэрэг гардаг. Гэсэн ч бидэнд тэгж их хүндрэл учирдаггүй. Учир нь манай багийн гишүүд цөөхөн (Э.Мөнх-эрдэнэ,  Д.Ганцогт, зураглаач У.Гүнбат) учраас бие биенийгээ ойлгоод бичлэгүүдээ хийгээд сурчихсан, хэн хэн юу юу хийхээ сайн мэдэж байгаа болохоор тийм том хүндрэлтэй асуудлууд тулгардаггүй дээ.

Өнгөрсөн жилийг бодвол ажлын хажуугаар  өөрсдөдөө илүү анхаарал тавьж бие бялдараа хөгжүүлье гэж бодож байна.

Mesmerizm

YOLO: Бичлэг хийхээс гадна чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Та бүхний хобби?
Э.Мөнх-эрдэнэ: Чөлөөт цагаараа ингээд л байж байдаг даа /инээв/
/Биднийг очиход тэд фитнесс дээрээ бэлтгэлээ хийж байсан юм/
Д.Ганцогт: Чөлөөт цагаараа кино үзэж , фитнессд ирж бэлтгэл хийх зэргээр өнгөрүүлдэг. Бид энэ жил өөрсдөдөө том зорилго тавьсан. Өнгөрсөн жилийг бодвол ажлын хажуугаар  өөрсдөдөө илүү анхаарал тавьж бие бялдараа хөгжүүлье гэж бодож байна.

YOLO: Видео контент хийж, тэдгээр нь хүмүүст хүрч багагүй олонд танигдсанаас хойш таны амьралд ямар өөрчлөлтүүд гарсан вэ?
Д.Ганцогт: Өөрчлөлт гарсан, гарсаар ч байна. Олон нийтийн нүдэн дээр  биеэ зөв авч явахаас эхлэнэ. Өсвөр насныхаа дүү нартаа үлгэр дуурайлал болж муу зуршлуудыг өөрсдөө хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ер нь бол нилээн хариуцлагатай болж байна даа.
Э.Мөнх-эрдэнэ: Мэдээж өөрчлөгдсөн.Гадуур явж байхад хүмүүс таньж эерэгээр хүлээж авах болсон.

YOLO: Та хоёр анх хэрхэн танилцсан бэ?
Д.Ганцогт: Бид хоёр анх Найрамдалд багшилж байгаад танилцсан. Тэр үе 2014 он гэхээр найзлаад гурван жил гаруй хугацаа өнгөрч байна даа.

Найз ямар байна хүн ер нь тийм л байдаг.

Mesmerizm

YOLO: Анд нөхдийн харилцаа зарим нь үүрд, зарим нь хэврэг байдаг шүү дээ. Энэ тал дээрх таны бодол? Нөхөрлөлийн үнэ цэнэ юундаа байдаг гэж та боддог вэ?
Д.Ганцогт: Амьдралын хамгийн чухал зүйл. Нэгт гэр бүл хоёрдугаарт анд нөхөд гэж боддог. Найзаа зөв сонгох хэрэгтэй. Найз ямар байна хүн ер нь тийм л байдаг. Хэрвээ найзлаад нөхөрлөөд явж байгаа ч  амьдралаас чинь хойш чангаагаад, муу зүйлд уруу татаж байгаа бол найзын тооноосоо хасахад асуудалгүй.

YOLO: Бичлэг хийх явцад эсвэл та хоёрт тохиолдож байсан хамгийн хөгжилтэй зүйл?
Э.Мөнх-эрдэнэ: Хөгжилтэй бичлэг хийнэ гэдэг бол өөрөө их хөгжилтэй шдээ. Хөгжилтэй явдлууд их тохиолддог. Анх бичлэг хийж байхад өвөл байсан болохоор маш их даарсан /инээв/. Бүтэлгүйтэж тэрнээсээ бол зугтаагаад л… Хөгжилтэй бичлэг хийдэг болохоор өөрсдөө маазраад хөгжилдөөд л байж байдаг даа.

YOLO: Таныг харахад маш нүүрэмгий нээлттэй санагддаг. Тэгвэл өөрийгөө нээж нээлттэй ярих тал дээрээ сул хүүхэд залууст зөвлөгөө өгвөл…?
Д.Ганцогт: Хүн ганц л амьдарна шүү дээ. Тиймээс хийнэ гэснээ хийж хэлье гэснээ хэлэх хэрэгтэй гэж боддог. Ер нь бол Европ хүүхдүүд нээлттэй байдаг. Манай Монголчууд бол “ахмад хүний хажууд дуугүй бай үгээ цэгнэ” гэж их хэлдэг. Энэ мэдээж зөв хэдий ч залуусыг илүү дуугүй болгож магадгүй. Гэхдээ үеийнхэн дундаа бодлоо илэрхийлж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол таныг хэн ч хараад юу бодож байгааг чинь ойлгохгүй. Өөрсдөө үзэл бодлоо илэрхийлж сурвал орчин чинь дагаад өөрчлөгддөг.

YOLO: Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Цаашдын ажил амьдралд тань амжилт хүсье.
Д.Ганцогт: Танай хамт олонд баярлалаа. YOLO.mn сайтыг өсвөр насныхан, залууст чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь зөв мэдээлэл олгодог гэж боддог. Амжилт хүсье.
Э.Мөнх-эрдэнэ: Баярлалаа. Та бүхэнд ч амжилт хүсье.

YOLO.mn

MESMERIZM: Хөгжилтэй бичлэг хийнэ гэдэг өөрөө их хөгжилтэй шдээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.