Н.Байгалмаа Монголоос Лондон хүрэх тэмээтэй аялалаа ганцаараа үргэлжлүүлнэ

kNHiBUeq30

Н.Байгальмаа Монголоос Английн Лондон хот хүртэл 12000 километр замыг тэмээн жинтэй туулах аялалдаа өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд гарсан юм. Улаанбаатар хотын төв цэг, Чингисийн талбайгаас аяллаа эхэлсэн монгол бүсгүй өдөрт 30 километр зам туулахад гурван жилийн дараа Лондонд очино гэж төлөвлөн замд гарсан ч тооцоолоогүй бэрхшээлүүд гарч эхэлжээ.

Н.Байгальмаа таван улсын долоон аялагчтай хамт анх замд гарсан ч зарим нь замаасаа буцаж, тэр зөвхөн Английн иргэн, явган аялагч Карл Бушбигийн хамт Баянхонгор аймаг хүртэл явсан юм. Харамсалтай нь, Карл Бушби Баянхонгороос цааш явах боломжгүй болсон тухай Н.Байгальмаа мэдэгдлээ. Гэсэн ч тэр шантрахгүй, аяллаа үргэлжлүүлнэ гэв. Аялагч бүсгүй энэ өдрүүдэд Баянхонгор аймагт аялсан хэвээр байгаа гэнэ.


Н.Байгалмаа Монголоос Лондон хүрэх тэмээтэй аялалаа ганцаараа үргэлжлүүлнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.