Тогтмол иллэг хийлгэвэл өвчин тусахгүй

16928

Иллэг бол хүнд хамгийн хурдан үйлчлэх арга юм. Иллэг нь хүнийг тайвшруулж, амрааж, өвчинг арилгаж, бусад хүнтэй харьцах ур чадварт нөлөөлж, тэр бүү хэл олон төрлийн өвчнийг эдгээж чаддаг.

Бусад хүнтэй шүргэлцэх, хүрэлцэх бол угаас хүний гол хэрэгцээнүүдийн нэг юм. Өнөө цагт иллэг эмчилгээ улам өргөн тархаж байгаа нь эрүүл мэндэд хичнээн чухал болохын баталгаа. Сүүлийн 3О жилийн дотор анагаах ухааны шинжилгээ судалгааны дүнд хүний биеийг илж таалахад түгшүүр арилж, сэтгэл санаа өргөгдөж, улмаар амьдрал сайжирдаг болохыг батлан тогтоов.

Нөгөө талаар иллэг хийх явцад судасны даралт буурч, судас нарийсах өвчин зогсож тархины эд эсүүдийн мөхөл ба үхжил удааширч, ялангуяа хөгшин хүмүүс ой тогтоолт муудах аюулаас ангижирдаг ажээ. Арьсыг амраах, сэргээхэд иллэгийн аргыг амжилттай хэрэглэж ирэв. Нөгөө талаар иллэг өөрөө хүнд маш тааламжтай мэдрэмж төрүүлдэгээрээ онцлог юм. Тогтмол иллэг хийлгэвэл хүн стресст ордоггүй ба улмаар ямар нэг өвчин тусдаггүй. Нүүрэндээ тогтмол иллэг хийлгэвэл арьс хөгширөлт, хуурайшилт үл явагдана. Зөвхөн бие биш оюун ухааны чадварт эерэг сайнаар нөлөөлдөг.

Хүний гар хамгийн түрүүнд ядарч, гарын арьс эвэршиж, мойногших зэргээр эвдэрч байдаг. Ялангуяа компьютер дээр суух гэх мэт нэгэн хэвийн ажил хийдэг хүмүүсийн хувьд гарын иллэг нэн чухал юм. Нүүр болон бусад биед иллэг хийхдээ тансаг үнэртэй тос хэрэглэнэ. Энэ нь хүний үнэртэх мэдэрхүйгээр дамжин улам тайвшруулах давхар үйлчилгээтэй байдаг. Голдуу цэвэр байгалийн гаралтай тансаг үнэрт ургамлаас гаргаж авсан тос хэрэглэдэг билээ. Мэдээж хүн өдөр тутмын иллэг хийх боломжгүй. Гэтэл хааяа нэг иллэг хийлгээд байхад хүн арьс ба эрүүл мэнддээ маш том тус хүргэж байдаг. Нурууны иллэг нь бүх биеийг амраах хамгийн энгийн хялбар арга. Нуруунд иллэг хийх үед өдрийн ядаргааны ихэнхи нь арилдаг.

Нүүрний мэргэжлийн хэмжээний сайн иллэг нь хүнд шал өөрөөр залуу харагдахад тусалдаг. Учир нь нүүрний бүх булчин дээд зэргээр амарч, үрчлээс алга болдог юм. Ердөө хэдхэн минутын дотор хүнийг 10 насаар залуу харагдуулдаг гэж үздэг. Нүүр ба бүх биендээ массаж хийлгэж байгаа хүн нам унтаж орхидог нь хичнээн их тайвширч, амарч залуужиж байгааг илтгэдэг билээ.


Тогтмол иллэг хийлгэвэл өвчин тусахгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.