Үерхдэг гэж хэн ч ТӨСӨӨЛЖ БАЙГААГҮЙ ХОСУУДЫГ танилцуулжээ

Солонгос алдартнууд өөрсдийн хувийн харилцаагаа олон нийт болон шүтэн бишрэгчдээсээ нуудаг. Учир нь тэдний шүтэн бишрэгчид дунд “Сэсан” (Saesang) буюу дуртай алдартангаа өдөр шөнөгүй дагаж, хувийн орон зайд нь халдаж, маш  аймшигтайгаар сүрдүүлдэг шүтэн бишрэгчид олон тул тэд үерхлийн харилцаагаа нууцлахийг хичээдэг аж.

Гэвч БНСУ улсын алдартай сайтуудын нэг болох “Dispatch” нь шинэ он гараад хэдхэн хоногийн дотор маш олон алдартнуудын үерхлийн харилцааг олонд дэлгэн ил болгосон ба тэдний дунд өмнө нь хэний ч төсөөлөөгүй хосууд байсан нь олон нийтийг гайхшруулаад байгаа юм.

4. FTISLAND Минхюн (Minhyun) болон LABOUM Юүлхи (Yulhee)

Минхюн болон Юүлхи нар удахгүй гэрлэх гэж байгаа ба Юүлхи бие давхар болсон ажээ. Хоёр талын байгууллагаас уг мэдээллийн үнэн гэж мэдэгдэл хийсэн ба Минхюн нь өөрийн инстаграм хуудаснаа шүтэн бишрэгчиддээ зориулан захиа үлдээсэн юм. Мөн Юүлхи  хамтлагаасаа гарсан бол Минхюн үргэлжлүүлэн хамтлагтаа үйл ажилгаагаа явуулна гэдгээ мэдэгдлээ.


3. BEAST Хюнсин (Hyunseung) болон Гимнастикийн тамирчин Шин Сү Жи (Shin Soo Ji)

Тэднийг үерхээд дөрвөн сар болж байгаа гэж Хюнсиний байгууллага болох Куб (Cube Entertainment)  баталсан юм. Тэд анх  хамтдаа боулинг тоглодог найзууд байсан ба дараа нь илүү дотносон үерхдэг болжээ. Шүтэн бишрэгчид нь харин энэ мэдээлэлд маш ихээр гайхсан. Учир нь олон нийт Хюнсин болон 4MINUTE хамтлагийн хуучин гишүүн Хюна (HyunAh) хоёрыг “TroubleMaker” дуунаас нь хойш үерхдэг хэмээн боддог байжээ.


2. И Жүн (Lee Joon) болон Жон Сумин (Jung So Min)

Тэд  хамтдаа “My Father is Strange” гэх кинонд хамтдаа тоглосон ба тэр цагаас хойш бие биедээ дасаж 10-р сараас эхлэн үерхжээ. И Жүн саяхан цэрэгт явсан ба цэргийн чөлөөнийхөө үеэр Жон Суминтай уулзахаар ирэхдээ “Dispatch”-ийн дуранд өртөн тэдний харилцаа ил боллоо. Хоёр талын байгууллага хоёул хүлээн зөвшөөрсөн ба шүтэн бишрэгчид нэлээн ам сайтай байгаа гэнэ шүү.


1. BIGBANG Жи-Драгон (G-Dragon) Жү Ёон (JooYeon)

Шинэ он гараад хамгийн их шуугиан тарьсан хос бол Жи- Драгон болон Жү Ёон нар юм. Жү Ёон нь AfterSchool хэмээх хамтлагийн хуучин гишүүн бөгөөд урьд нь тэднийг үерхдэг гэдэг цуурхал гарахад “Бид зүгээр л найзууд” хэмээн няцаасаар ирсэн. Гэвч “Dispatch”  тэдний хамтдаа Жэжү арал руу дөрвөн өдрийн аялалд явж буй зургуудыг дэлгэн  хоёр талын агентлагууд зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн юм. Үүнээс болж Жи-Драгоны маш алдартай фэнсайтууд (шүтэн бишрэгчдийн ажиллуулдаг сайт) өөрсдийн үйл ажиллагаагаа зогсоосон ажээ.

YOLO.mn


Үерхдэг гэж хэн ч ТӨСӨӨЛЖ БАЙГААГҮЙ ХОСУУДЫГ танилцуулжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.