РИАННА ДҮҮГИЙНХЭЭ ОРШУУЛГАН ДЭЭР ЦАСАН ЦАГААН ДААШИНЗТАЙ ИРЖЭЭ

Дуучин Рианна Барбардост дүүгийнхээ оршуулга дээр цасан цагаан даашинзтай иржээ. Түүний үеэл дүү Тавон Аллейныг Зул сарын баяраас хэдхэн цагийн дараа үл таних этгээд буудсан юм. 21 настай Тавоныг ухаангүй байхад нь эмнэлэгт хүргэсэн ч ухаан оролгүй байсаар нас баржээ.

Харин Рианнагийн оршуулган дээр нь сонгосон хувцас олны анхаарлыг ихэд татаж байлаа. Цагаан өнгийн даашинз, кед өмссөн тэрбээр уйлж бүлцийсэн нүдээ далдлахын тулд цагаан хүрээтэй шил хүртэл зүүжээ.

8J7oagv Рианна дүүгийнхээ оршуулган дээр цасан цагаан даашинзтай иржээ

KtRsXd1 Рианна дүүгийнхээ оршуулган дээр цасан цагаан даашинзтай иржээ

8b0ETjW Рианна дүүгийнхээ оршуулган дээр цасан цагаан даашинзтай иржээ

Түүнчлэн тэрбээр булшин дээр нь зүрхэн хэлбэртэй сүлжсэн цагаан өнгийн цэцэг тавьсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Рианна цагаан өнгө сонгосон нь учиртай гэнэ. Тэрбээр үхлийн дараа амьдрал байдаг гэдэгт итгэдэг юм байна. Мөн хүн үхсэний дараа илүү сайхан амьдралд очдог тул араас нь уйлж болдоггүй гэж үздэг аж.

91vGrSA-799x1024 Рианна дүүгийнхээ оршуулган дээр цасан цагаан даашинзтай иржээ


РИАННА ДҮҮГИЙНХЭЭ ОРШУУЛГАН ДЭЭР ЦАСАН ЦАГААН ДААШИНЗТАЙ ИРЖЭЭ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.