”Гайхамшигт эмэгтэй”-тэй гэрлэсэн азтай залуу хэн байв?

22f9d5fbc6b82509great
“DC” комиксийн алдартай баатруудын нэг “Гайхамшигт эмэгтэй”-н дүрээр дэлхийн хэмжээний од болж чадсан жүжигчин Галь Гадот бол Холливудын халуухан бүсгүйчүүдийн нэг билээ. Энэ израйль бүсгүй гэр бүлийн амьдралаа тэр бүр олонд дэлгээд байдаггүй ч түүний нөхөр сүүлийн үед олны анхаарлыг ихээр татах болжээ.

Жүжигчин бүсгүй Израйлийн бизнесмэн Яаронтой 2008 онд гэрлэсэн бөгөөд хосууд 7 настай Альма, 2017 онд төрсөн Маяа гэдэг охидуудтай гэнэ. Яарон бол тун авьяаслаг бизнесмэн аж. Тэрбээр Оросын тэрбумтан Роман Абрамовичид ахтайгаа хамтарч эзэмшдэг зочид буудлаа 2015 онд 26 сая доллараар худалдаж байжээ.

Яарон Гадотоос 10 насаар ах бөгөөд хосууд 2006 онд нэгэн үдэшлэг дээр анх танилцсан байна. Хоёр дахь болзоон дээрээ Яарон Гальд хоёр жилийн дараа гэрлэх санал тавина гэдгээ хэлсэн байна. Хоёр жил ч хурдан өнгөрч бизнесмэн эр жүжигчин бүсгүйд гэрлэх тавьснаар 2008 онд тэд гэр бүл болжээ.

Эх сурвалж www.wikimon.mn


”Гайхамшигт эмэгтэй”-тэй гэрлэсэн азтай залуу хэн байв?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.