Кардашьяны зураг шүтэн бишрэгчдийнх нь нүдийг баясгав

1c92dde99710acadgreat
Ким Кардашьян сурталчилгааныхаа ажилд оржээ. Тэрбээр саяхан тун тачаангуй гэрэл зургаа инстаграмдаа байршуулж дагагчдынхаа нүдийг сэргээсэн байна. Цагаан дотоож, цагаан цээживчтэй Кардашьян гал тогооныхоо өрөөнд сүү ууж зогсох бөгөөд энэ нь Flat Tummy компанийн “Сэгсрээд өг хонгор минь” нэртэй хөтөлбөрийн сурталчилгаа гэнэ.
Од бүсгүй энэхүү гоолиг болгох хөтөлбөрт хамрагдсанаас хойш ес хонож байгаа аж. “Бяцхан шинэчлэлийг та нарт хүргэе” хэмээх тайлбартайгаар зургаа оруулсан Кардашьян “Би энэ хөтөлбөрт нэгдээд ес хонож байна. Маш сайхан мэдрэмж төрж байна. Бид Зул сар, Шинэ жил гээд маш олон арга хэмжээнд оролцож байсан тул эрүүл хооллож, жингээ барина гэдэг боломжгүй санагдаж байлаа. Гэхдээ энэ хөтөлбөр надад туслалаа. Эдгээр хоол орлуулагч шэйкүүд үнэхээр сайн бөгөөд буцаад хавтгай гэдэстэй болоход минь тусалж байна” хэмээжээ.

Кардашьяны зураг шүтэн бишрэгчдийнх нь нүдийг баясгав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.