Топ Пүүжээгийн ТОМ нууц

Топ моделиуд ганцхан хүүхэдтэй байдаг гэдэг бичигдээгүй хуулийг эвдсэн топ Д.Пүрэвсүрэн өдгөө гурван хүүхдийн ээж болоод буй. Тэрээр 10 жилийн сурагч байхдаа алтны магнат Ц.Мянганбаярын хоёр дахь эхнэр болж, мөнгөтэй эрийн хайр халамжинд бөмбөрсөн. Нэг л өдөр тэдний амьдрал хоёр тийшээ болж Пүүжээ ч нэг их удалгүй сүй тавьснаа зарлаж, Швейцарь, европын орнуудаар бал сараа тэмдэглэн “Занаду майнс” компанийн захирал Л.Ганбаяр гэдэг нууцлаг бизнесмэнийг эр нөхрөөрөө сонгосон.  Үргэлж л ханиа магтсан постыг харамгүй оруулдаг Пүүжээ өнөөг хүртэл нөхрөө гэрэл цохиулахаас “айдаг” хэвээр. Араас нь юмуу, царайг нь дарсан зургаа оруулдагт фэнүүд нь бүр дасчээ. Харин Пүүжээ үүнийгээ “дэндүү сайхан болохоор нуулаа” хэмээн эвлэгхэн тайлбарлачихна. Мисс бүсгүй эр нөхрөө нэг насаараа нуухаар шийдсэн бололтой. Том нууц шүү.


Топ Пүүжээгийн ТОМ нууц
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.