Ул боовон тавгаа гэрийн эзэндээ засдаг.
Ирсэн зочид шууд гол идээндээ хүрэх ёс байдаггүй.
Энэ хориотой.
Гол идээнээс гадна цагаан идээний жижиг таваг засдаг.
Хамгийн түрүүнд тэр жижиг тавагтай цагаан идээндээ хүргэдэг.
Энэ нь тухайн хүн ямар ч санаа өвөртөлж орж ирж болно. Түүнийг нь цагаанаар тайлж байгаа юм.
Хаанаас нь хүртэж авъя гэхэд цагаан идээ байх ёстой.
Цай барихаас өмнө цагаан идээгээ барьдаг.
“Цай” гэдэг бол бор дээр цагаан нэмэгдэж хийгддэг учраас “ариун цагаан зүйл” гэж үздэггүй.
Тэр бол идээ ундаа.
Тэгэхээр ариун цагааныг билэгдэн цагаан идээг цайнаас түрүүн барьдаг.
Тухайн зочин танайд цагаан санасан ч бай, хар санасан ч бай орж ирээд цагаан идээнээс хүртэхэд сэтгэл тайлагддаг. Ингээд залгаад цай барина.
Үүний дараа гол тавганд өрхийн тэргүүн хүрсэний дараа хүрдэг.
Ямар ч зочин сэлгэж, хэдэн зочин ирэх нь хамаагүй, ирсэн зочноос түрүүн өрхийн тэргүүн өөрөө эхэлж гол идээндээ хүрээд, “за гол идээндээ хүрээрэй” гээд зочдоо дайлдаг.
Хүн өөрийнхөө биеэнд хамгийн түрүүнд өөрөө хүрдэг.
Таны зассан таваг таныг билэгдэж байгаа шүү дээ.
Энэ утгаараа та өөрийн биед байгаа ухаан санаа, авьяас билиг, чадвар бүх зүйлээ бусадтай хуваалцаж байгаа гэдэг бусдыг хүргэхээс өмнө заавал өөрөө хүрч, дараа нь бусаддаа хүртээдэг.
Тэгээд л араас нь бууз баншаа болон бусад идээ будаагаараа дайлна даа.
Хүний хүн болоогүй, өрх толгойлсон бүсгүй хүн идээ, шүүс тавихыг цээрлэнэ.
Мөн тийм бүсгүй айлд айлчилахад шүүсэнд хүрэхийг хориглоно.
Гэрийн эзэн хүрээд, өөрийнхөө гараар түгээнэ.
Эр хүн бол шүүсэнд өөрөө хүрнэ.
Шинийн гурвандаа тавгаа хураадаг. Тавьсан идээгээ зөвхөн цусан төрлийн
хүмүүсдээ хүртээдэг.
Хавь ойрын хүмүүс, хамаатан садан, хөрш айл саахалтдаа тараагаад байдаггүй.
Яагаад гэхээр “Удам судар нь урт удаан үргэлжилнэ” гэсэн утгаар зөвхөн цусан төрлийнхөндөө хүртээдэг.