10 жилийн дараа өөртөө харамсахгүйн тулд яг одоо анхаарвал зохих 10 зүйл

12-696x366

Бид бүгд л алдаа гаргадаг, харин одоо гаргасан алдаа нь 10 жилийн дараа ямар үр дагаварт хүргэхийг сайн мэдэхгүй. Өөртөө “би хүсэхдээ… ” эсвэл “тэгсэн бол… ” гэж хэлэхгүй байхыг зөвлөж байна, эдгээр үгс таны үгсийн санд байх ёсгүй. Хүндрэлээс зайлсхийхийн тулд дараах зөвлөгөөг дагана уу. Ирээдүйд харамсахад хүргэх дараах зүйлүүд байна.

1. Бусдад сайхан сэтгэгдэл үлдээхийн тулд баг зүүх Хэрвээ бусдад харуулах дүр зураг тань – дандаа багтай байдаг бол нэг л өдөр багны цаана юу ч үлдэхгүй шүү. Бусад хүмүүсийг хэрхэн хүлээж авах бол гэдэг дээр байнга анхаарал хандуулаад байвал тун удахгүй өөрийгөө хэн болохоо ч танихаа болино. Тийм учраас бусад хүмүүс таныг хэрхэн хүлээж авах бол гэсэн бодлоосоо сал: та өөрийгөө сайн мэдэж байгаа, та өөртөө таалагддаг. Та бусдыг гайхшруулахын тулд төгс байх албагүй. Өөрийнхөө дутагдлыг хэрхэн засаж байгаа тань харин бусдыг гайхшруулах болно.

2. Таны өмнөөс хэн нэгэн мөрөөдлийг тань тодорхойлох Амьдралын хамгийн хүнд хэцүү даалгавар – үнэн хэрэгтээ өөрийгөө юу хүсээд байгааг ойлгох, хоёр дахь нь – байгаагаараа аз жаргалтай болох. Энэ бүгдэд ганц чухал зүйл бий – өөрийн мөрөөдөл, зорилгодоо үнэнч үлдэх. Таны хажууд санал нийлэхгүй хүн байна уу? Сайн байна. Тэгвэл та өөрийнхөө үзэл баримтлалд үнэнч өөрийнхөө замаар явж байна гэсэн үг. Заримдаа та бусдад галзуу санагдах шийдвэр гаргаж болно, гэхдээ тэр галзуу ажлыг хийж байхад та цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг анзаарахгүй, түүндээ дуртай байгаа – энэ бол зөв зам.

3. Сөрөг сэтгэл санаатай хүмүүстэй найзлах Сөрөг сэтгэл санаатай хүмүүсийг өөртөө бүү ойртуул. Ийм төрлийн хүмүүстэй харилцаагаа үргэлжлүүлж байгааг хариуцлага биш харин сонголт гэж үзэж байгаа бол өөрийгөө сулла.

4. Хувиа хичээх Хамгийн шилдэг хөшөө – сайн сайхан үйлээр дүүрэн өнгөрсөн амьдрал. Хайр халамжаа хуваалцсан хүмүүс таныг үргэлж дурсах болно. Өөрийнхөө нэрийг чулуун дээр сийлэх биш харин зүрх сэтгэлд нь үлдээх хэрэгтэй. Өөрийнхөө төлөө хийсэн болгон тань тантай цуг булшлагдана. Харин бусдын төлөө хийсэн үйл тань үүрд үлдэнэ.

5. Өөрчлөлт, өсөлтөөс зугтаах Өнгөрсөн үеэ мэдмээр байна уу – одоо амьдарч байгаа нөхцөл байдлаа ажигла. Ирээдүйгээ мэдэхийг хүсэж байвал одоогийн үйлдлээ анхаар. Шинэ амьдралыг эхлүүлэхийн тулд хуучин болгоноосоо салах хэрэг гарна – хуучныг бүрмөсөн тавьж явуул, эргэж бүү ирэг. Хэрвээ үүнийг яг одоо ухаарч чадвал шинэ амьдралд та нэг алхам хийлээ гэж бодоорой.

6. Бэрхшээл тулгарангуут зогсох Бүтэлгүйтэл гэж байдаггүй, үр дүн л гэж байдаг. Таны хүссэнээр ажил төрөл явахгүй байсан ч хамаагүй, санаагаар унах хэрэг байхгүй, битгий бууж өг. Туршлага суугаад л цааш тэмцээд байх хэрэгтэй. Урагшаа алхам хийж байгаа тэр хүн л эцэст нь ялагчаар үлддэг юм. Ирээдүйн ялалт – шийдвэрлэх тулаанаас өмнө эхлүүлсэн үйл хэрэг болно. Жижигхэн алхамаас эхлэх урт удаан замыг туулж чадвал амжилтын оргилд хүрнэ.

7. Өчүүхэн зүйл үлдээлгүй хяналтандаа байлгах хүсэл Амьдралд хандахдаа хоолойг нь багалзуурдаж бус харин хөнгөхөн хүрэх ёстой. Заримдаа тайвшир – ямар ч хяналтгүй илүүц айдасгүй. Чанга атгахаасаа өмнө тавьж явуулж сурах хэрэгтэй. Гүнзгий амьсгаа ав. Ойн манан замхарч арилахад дахиад л модод харагдана, тэр үед нь нэг алхам урагшил. Амжилтад хүрэхийн тулд ямар чиглэлд явж байгааг та заавал мэдэх албагүй. Амьдрал өөрийн гэсэн чанд дүрэмтэй гэдгийг та мэдэх үү? Хамгийн гол нь тохирох цаг ирэхийг л тайван хүлээ.

8. Өөрийнхөө хүсдэг зүйлд тэмүүлэхгүй байх Хүлээн зөвшөөрч бас тавьж явуулах чадалтай байхаас гадна өөрийнхөө хүссэн зүйлийг авах цаг хугацааг тэвчээртэй хүлээх чадалтай байх ёстой. Заримдаа өөрийнхөө түвшнээс доошлох үе гарна, дараа нь улам ч илүү гарах цаг ирнэ. Заримдаа нулимс амьдралыг илүү тод харахад туслах ч үе бий, магадгүй та боломжийг олж харах ч юм билүү. Оргилд хүрлээ гээд бүү зогсоорой.

9. Маргаашийг мөнх хүлээх Маш их цаг байгаа гэж бодох нь том алдаа. Нэг өглөө босоод л ямар ч цаг хугацаа үлдээгүйг ойлгоно, юу ч хийж амжихгүй, юунд ч хүрээгүй байх вий. Тэр үед та ямар нэгэн амжилтад хүрсэн ч байж болно эсвэл яагаад зорилгодоо хүрч чадаагүйгээ өмөөрсөн тайлбартай сууж байна.

10. Залхуу, шийдэмгий бус байх Дэлхий ертөнц чамд ямар ч өргүй, харин чи дэлхий ертөнцөд өгөх ёстой. Үүлэн дунд дүүлж мөрөөдөхөө боль, ажил хэрэг болго. Өөрийнхөө амьдралыг та өөрөө л хариуцна – бүгдийг хяналтандаа байлга. Та чухал бөгөөд хэрэгтэй. Хэн нэгэн таны өмнөөс ямар нэгэн зүйл хийнэ гэж хэзээ ч бүү хүлээж суу. Хэзээ нэгэн цагт гэдэг чинь одоо цаг, Та – дэлхий ертөнцөд хэрэгтэй. Хамгийн чухал нь өөрөөрөө байхыг хичээ, бусдад өөрийгөө бүү мэдүүл. Сайхан сэтгэлтэй байх ёстой. Амжилт авчирдаг юм шүү.

Sourse : news.xopom.com


10 жилийн дараа өөртөө харамсахгүйн тулд яг одоо анхаарвал зохих 10 зүйл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.