Харилцаа хуучраад ирэхээр, романтик байдал ч бас алга болох ёстой гэсэн хууль байхгүй шүү дээ. Хайрыг яг л эхний үеийнх шиг гал халуун, бас нялуун хэвээр нь байлгахыг хүсвэл танд дараах хялбар аргууд тус болно.
1. Нууц кодоор харилц
“Хоёулаа өнөө орой секс хийх үү?” гэхийн оронд “Би чамайгаа өнөөдөр “диваажин”-даа хүлээж байя” гэж хэлвэл илүү сонирхолтой сонсогдож байгаа биз. Бие биетэйгээ ярихдаа хамгийн олон удаа хэрэглэдэг үгнүүдээ өөрөөр хочилж хэлэх гээд үзээрэй. (унтлагын өрөө, хайр, болзоо гэх мэт) Тэгээд тэр үгсийг хэн нэгэн нь хэрэглэх тоолонд үнсэлцэж байна гэж тохироорой.
2. Оройн хоолыг оройн зоог болгож өөрчлөөрэй
Гэрлээ унтрааж, ягаавтар туяатай лаанууд асаахад л таны хам хум хийсэн амт муутайха хоол ч франц рестораныхаас дутахааргүй сэтгэгдэл төрүүлнэ. Ямар хоол идэх нь чухал биш, ямар уур амьсгал бүрдүүлэх нь чухал юм. Тэгээд Камертон, Никитон эсвэл Enrique Iglesias-ын романтик зөөлөн дуунуудаас эгшиглүүлээрэй.
3. Танго!
Та хоёр заавал мэргэжлийн тангогийн хөдөлгөөнүүдийг мэддэг байх албагүй. Зөвхөн та хоёрт л тохирсон нэг хоёрхон хөнгөн хөдөлгөөн бодоод олчих. Оройн хоолоо хүлээх зуураа 15 минут бие биенийхээ цээжний доод хэсгүүдийг нааж, зугуухнаар хоёр тийш хөдөлгөн бүжиглэ.
4. Түүнтэй хамт аяга тавгаа угаа
Хуучинсаг сонсогдож болох ч, хайрттайгаа цуг аяга таваг угаах нь маш романтик байж болдог. Зэрэг ханцуйгаа шамлаж, бээлийгээ өмсөөд, угаалтуурынхаа өмнө зогсоход та хоёрт нэг л дотно мэдрэмж төрөх болно. Таны хөөсрүүлсэн аягыг, хайрт тань зайлах хоорондуур та хоёрт ярилцах боломж гарна. Завгүй ажлаас болоод анхны үеийнх шиг бие биенийхээ сонирхол хүсэл тэмүүллийн тухай сонсохоо болиод байсан гэдэгт чинь мөрийцөхөд ч бэлэн байна.
5. Түргэн үнсэлт
Олон нийтийн газар, түүнийг юу ч бодоогүй байхад нь гэнэт үнсээд ав. Цахилгаан шатанд хоёулхнаа үлдэх боломжийг ч бүр ч алдаж болохгүй. Зай завсар гарах ямар л боломж байна, түүнийг ашиглаж байгаарай.
6. Үсчингийн дүрд тогло
Цуг ваннд орж байхдаа бие биенийхээ нандин эрхтний үсийг хусч өг. Болгоомжтой байхаа мартуузай. Түүнийг өглөө шүршүүрт ороод гарч ирсний дараа, сэнгэнэсэн үнэртэй сахлын хөөс түрхэж байгаад, үсний ургасан чигийн дагуу хусна. Бие биенээсээ юугаа ч нуугаагүй мэт, сексийг арай гүйцэхгүй ч түүнээс дутахааргүй ойр дотно сэтгэгдлийг төрүүлж чадна.
7. Түүнийгээ хүмүүсийн дэргэд магт
Хайртыгаа нйазуудтайгаа танилцуулахдаа “Энэ миний нөгөө яриад байдаг гайхалтай эр шүү дээ” гэх юм уу, кофе шопоос унд захиалахдаа “Нөхөр маань өнөөдөр мундаг байсан болохоор түүнд зүрхэн хээтэй латте өгчих” гэж хэл. Түүний зүрх нь үүнийг сонсмогцоо хурдан хурдан цохилох болно.