Түүнийг орондоо сайн эсэхийг яаж мэдэх вэ?

4739

Халуухан секс сайхан хайртай тэнцэхгүй ч гэлээ, хос хоёрын харилцаа нийцтэй байх нь тэдний “орон доторх амьдрал”-тай салшгүй холбоотой байдаг. Дөнгөж танилцсан эрийнхээ хир “сурамгай” нэгэн болохыг мэдэхийг хүсвэл дараах энгийн шинжүүдийг ажиглаарай.

Тэр хоолоо яаж идэж байна вэ?
Таныг бараг л захиалсан хоолныхоо махыг хэрчиж дуусаагүй байхад, тавгаа хоосолчихож амждаг эрчүүд сексийн тал дээр ч бас “хам хум” байхыг эрхэмлэх нь олонтаа. Хэрэв бүсгүй та ийм сексэд дургүй бол харзнасан нь дээр. Зөвхөн ням гаригийн өглөө, уламжлалт байрлалаар, яг 45 минут секс хийдэг эрчүүд, өөрөөр хэлвэл нэг л хэв маягт дуртай эрчүүд зоогийн газар орох бүртээ хоёроос хэтрэхгүй төрлийн хоол, ундаа захиалах нь элбэг. Хэрэв тэр таныг эхний болзоондоо энэтхэг хоолонд, хоёр дахь болзоондоо хятад хоолонд урьсан бол бэлгийн амьдралын тал дээр төрөл бүрийн байрлал, шинэ санааг туршиж үзэх дуртай нэгэн. Түүнтэй байхад та уйдахгүй. Камасутрагийн бүх байрлалуудыг туршиж үзэхээс буцахгүй эртэй байхад хэний сонирхол буурах билээ? Цуг нэг оронд ороход хамгийн таагүй сэтгэгдэл төрүүлдэг нь рестораны хоолыг өөнтөглөж, зөөгчийг нь дуудан дахин дахин буцааж гомдоллодог эрчүүд. Таны сексийн чадварыг, эсвэл бие галбирыг тань дэмий өөлсөөр тэр хамаг сэтгэлийг тань унтрааж орхих вий. Мөн түүнийг хоолоо таньтай хуваалцаж байгаа эсэхийг нь ажиглаарай. Хүссэнээрээ идэхийг чинь зөвшөөрч байвал, тэр тийм ч хөнгөмсөг нэгэн бишийн шинж. Мөн түүнд менюн дээрх өвөрмөц хоолнуудаас санал болгож үзээрэй. Тэр шинэлэг зүйлд хэр нээлттэй ханддаг болох нь мэдэгдэнэ.

Тэр хэрхэн хөдөлж байна вэ?
“Бүжиг бол босоогоороо, бас хувцастай хийдэг секс юм” гэж хэн нэг “ухаантны” хэлсэн үг бий. Түүнийг бүжгийн талбай дээр хэрхэн авирлаж байгааг нь ажиглаарай. Тэгвэл та түүний унтлагын өрөөн дэх байр байдлыг урьдчилж харлаа л гэсэн үг. Хөгжимд хир зэрэг мансуурч, хэмнэлийг хэрхэн мэдэрч хөдөлж байгааг нь анзаарах нь чухал. Биеэ дэндүү их барьж байгаа эр сексийн тал дээр өөрийгөө хүчилдэг байж магадгүй. Бүсэлхийнээсээ доош хэсгийг нэг ч хөдөлгөлгүйгээр бүжиглэж байгаа залуу ч мөн адил. Харин үүний эсрэг туйл нь үйл хөдлөл бүрээрээ “Намайг хараарай!” гэж орилдог эрчүүд юм. Түүн шиг огт удирдлагагүй хүнтэй хийсэн секс төдийлөн таашаалтай байдаггүй. Мөн огцом, эвгүйцмээр хөдөлгөөн хийж бүжиглэдэг эрчүүдээс зайлсхийгээрэй. Хүн бүр сайн бүжиглэх албагүй ч, сексийн өндөр чадвартай эрчүүд ямар нэг юмны эвийг олж, хэмнэлд тааруулахдаа сайн байдаг.

Тэр яаж ярьж байна?
Шилдэг ажилтны шагнал авсан тухайгаа ч “Би өглөө босоод өндөг идсэн” гэж хэлж байгаа юм шиг өнгөөр ярьж байвал та ноён “Урам зориг дүүрэн эр”-тэй учраагүйн л шинж болов уу. Харин юуг ч адал явдлаар дүүргэж, гараа савчин ярьдаг эрчүүд амьдралд хайртай, эрч хүчтэй хүмүүс байдаг. Ерөнхийлөн хэлвэл бусадтай нээлттэй, нийтэч харьцдаг эрэгтэйчүүд орондоо ч сайн харилцагч байж чадах магадлал өндөртэй.

Тэр таньд хэрхэн хүрч байна?
Хайр бол хүрэлцэхүй юм. Танд хүрэхдээ харам, хашир байгаа хүн орондоо ч идэвх санаачлагагүй байх болно. Жирийн үед ч гараас тань чанга атгаж, тэвэрч, таныг налж суудаг эрчүүд энхрийлэлдээ өглөгчийн шинж. Хэрэв тэр таньтай гараа салаавчилж барьж байвал сексийн сэрэл өндөртэй гэсэн үг. Халуун дулаан сэтгэлтэй, үнэнч зөөлөн эрчүүд жирийн байдлаар хөтөлж, чанга атгана. Гарыг тань огт барихгүй байгаа эрээс шууд зугтаагаарай!

Түүний үнсэлт ямар байна?
Үнсэлт бол түүний сексийн чадварын “индикатор” л гэж мэд. Түүний уруул танд хүрэхийн тоолонд хамаг бие халуу дүүгэж эхэлдэг бол та хоёрын секс үнэхээр оргилуун, нийцтэй байх нь. Харин танд түүний үнсэлт таалагдахгүй байвал, хамтдаа өнгөрүүлсэн эхний шөнө ч бас таалагдахгүй байх нь элбэг. Хэрэв тэр хэлээ таны хоолойд тултал үнсэлцэж байвал секс хийхийг тэгтлээ яаруулахгүй гэсэн үг. Түүнд бие биенийхээ сэрлийг хөдөлгөөд орхих нь ч бас таалагдаж байгаа. Үнсэлцэхдээ уруулаа ихэд оролцуулж, хажуугаар нь таны биенд хүрдэг эрчүүд таныг гомдоохгүй л болов уу.


Түүнийг орондоо сайн эсэхийг яаж мэдэх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.