2018 оны даашинзны топ 10 загварууд

 

Бүсгүйчүүдийн хувцасанд дэгжин чамин даашинз үргэлж нэгдүгээрт байж ирсэн. Энэ удаа 2018 оны шилдэг даашинзуудын талаар мэдээллийг хүргэе.

Нисэж буй загвар

Энэхүү даашинз нь энгийн хөнгөн даавуугаар хийгдсэн бөгөөд романтик дур булаам дүр төрхтэй харагдуулдгаараа онцлогтой. Мөн загвар зохион бүтээгчид янз бүрийн цэцэг бүхий загварлаг өнгийг оруулж өгснөөрөө энэхүү даашинзыг улам гоёмсог болгосон юм.

Пайетк буюу гоёл чимэглэл

Энэ 2018 онд гоёл чимэглэл хатгаж хийсэн даашинз моодонд орж байгааг танд сануулахад илүүдэхгүй гэж үзлээ.

Цацагтай загвар

Гоёл чимэглэлтэй даашинзаас гадна энэ жил цацагтай даашинз мөн моодонд орж байна. Хэдийгээр хуучинсаг харагдуулах хэдий ч энэ нь загварын ертөнцөд эргэн ирж буй хандлага болж байгаа аж.

2018 оны өдөр тутам өмсөх даашинзын загвар

Вандуй Энэхүү загварыг дизайнерууд энэ жилмөн бүсгүйчүүд та бүхэнд санал болгож байна. Та энэ загварыг хэтэрхий настай хүний хувцастай адил гэж бүү бодоорой. Ийм даашинзыг чөлөөт цагаараа өмсөх нь таныг илүү их дур булаам харагдуулах болно.

2018 оны хамгийн загварлаг даашинз

 

Гэрэлтдэг материлаар хийсэн даашинз сайхан ч та түүнийг өмсөхдөө илүү болгоомжтой байсан нь дээр. Энэ даашинзыг хүлээн авалт юмуу халуун зунаар өмсөхөд илүү тохирормжтой.

Бие барьсан хэв загвартай даашинз

Бие барьсан хэв загварын энэхүү даашинз таныг илүү тачаангуй харагдуулхаас гадна өдөр тутам өмсөх боломжтой хэв загвар юм.

Жинсэн загварын даашинз

Хэзээ ч гандан бууршгүй загвар. Энэ жил жинсэн материалаар хийгдсэн даашинз моодонд орж байгаа ба ямар ч үед таныг сайхан харагдуулах болно.

Сафари загвар

Энэ загвар нь бүх насны эмэгтэйчүүд өмсөхөд тохиромжтой загвар юм. Хувцас загварын Dior компани энэхүү загварыг 1967 онд оруулж ирснээс хойш үнэ цэнээ огтхон ч алдаагүй байгаа юм. Уг загварын даашинзыг пүүз болон бусад төрлийн энгийн гуталтай хослуулан өмсөх нь илүү дэгжин харагдуулдаг.

Уламжлалт загвар

Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг. Хуучин загварын энэ даашинз 2018 онд дахин моодонд орж байна. Энэхүү даашинзыг дэгжин чамин цүнхтэй хослуулхад таныг илүү сайхан харагдуулах болно.

Шөнийн даашинз

Унтлагын хэв загварын даашинз загварын ертөнцийн оргилоос буух болоогүй байна. Энэ загварын даашинз үргэлж таны хувцасны шүүгээнд хадгалагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь хэлэхэд та өдөр тутмын жинс болон нэгэн хэв загварын хувцаснаасаа бага ч гэсэн салж гоёмсог даашинзнуудаа нэг өмсөөд үзээрэй. Энэ нь таныг үзэсгэлэнтэй төдийгүй бас сайхан харагдуулах болно шүү гэдгийг танд зөвлөе.

Ж.Бат

Undesten.mn


2018 оны даашинзны топ 10 загварууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.