Сонгодог сээтэгнэл

1cefd7n7kr56342kv2tk936ha6

Хатан хаан I Элизабет 1500-гаад оны үед эрчүүдийг галзууруулах шахаж байсан. Харин Мерилин Монро 1950-иад оны залуусын зүрхний өвчин байлаа. Юу эдгээр эмэгтэйчүүдийг дурлахаас аргагүй болгож байсан бэ? Гоо үзэсгэлэн, оюун ухаан уу? Аль эсвэл өөр “нэг юм” байна уу?

Энэ бол тэдний флиртийн чадвар юм. Эмэгтэй хүн болгонд төрөлхийн сээтэгнүүр, өдөөгч зан байдаг. Түүнийгээ илэрхийлэх авъяас ч байдаг. Тиймээс бүрэг ичимхий бүсгүй та өөрийгөө чадахгүй гэж бодох хэрэггүй. Нэг талаар “хуурамч баг” гэж нэрлэж болох энэ аргыг бид өөрсдөө ч мэдэлгүй өдөр тутам ашиглачихсан л байдаг. Харахаар л дотор муухайрдаг “дарангуйлагч” даргаа хүртэл хармагцаа нүүрэндээ гэрэлт инээмсэглэл тодруулах “зальт” чадвар бидэнд байгаа шүү дээ. Флирт үүнээс нэг их ялгагдах юм биш. Хамаагүй амархан ч байж ч мэднэ.

Флиртийн гол утга учир нь өөртөө таалагдсан эрд биеийн хэлэмжүүдийг ашиглан “Чи надтай танилцахгүй бол их юмыг алдана даа!” гэсэн дохиог илгээх явдал юм. Гуяа ил гаргаж, хөхөө шахах нь яахын аргагүй сээтэгнэл мөн боловч их аюултай аргууд. Эдгээр өөрийгөө 100 хувь “дэлгэн харуулсан” үйлдлүүд нь далд бус, ил хүслийг өдөөж, оронд уриалан дуудаж байгаа юм шиг харагдана. Харин бидний одоо өгүүлэх гэж буй сонгодог бөгөөд, аюулгүй сээтэгнэлүүд нь эрчүүдийн далд ухамсар дахь сэрлийг нь өдөж, тан луу даллан авчирна.

1-р дүрэм. Флиртийг хүндрүүлж хүлээж авах хэрэггүй. 
Флирт бол ямар нэг хүнд шалгалт биш юм. Тиймээс тайвшир хонгор минь! Гүн амьсгаа ав. Бид одоо зүгээр л танд түрүүнээс хойш таалагдаад байгаа, тэр өндөр, хослолтой залууг гартаа аажуухан оруулаад авах аргыг сурах гэж байна. Өөртөө итгэлтэй байхгүй бол та эргэн тойронд чинь байгаа хэдэн арван бардам бүсгүйчүүдийн дэргэд онцгойрч харагдахгүй. Флирт бол таны хувьд өдөр бүр, алхам тутамдаа хийдэг амархан “ажил” гэж бодоорой. Мөн таны “онилсон” эр бүр “хүчинтэй” байх албагүй. Зарим нь эхнэртэй, эсвэл найз бүсгүйтэй байж болно. Эсвэл зүгээр л одоогоор ямар ч бүсгүйтэй учрах хүсэлгүй байж болно. Тиймээс таныг хамаг дохиогоо илгээчихээд байхад хүртэл, ямар нэг хариу үйлдэл хийхгүй байгаа эртэй орооцолдох гэсний хэрэггүй. Зүгээр л орхичих. Танд дахиад олон сонголт бий. Эргэн тойрондоо байгаа эрчүүдийн ерөнхий хандлагыг ажиглаж байгаад, таныг анхаарч байгаа эртэй сээтэгнэх нь хамаагүй амархан, бас амжилттай байх болно. Сонгодог флирт бол эрчүүдийг “залгих” хөгжилтэй тоглоом. Эмэгтэй хүний хосгүй шид. Өөрийнхөө давуу талуудыг мэдрүүлж, эрчүүдийг өөрсдөө таны хойноос “байгаа бүхнээ барин” гүйхэд хүргэх ёстой мэх. Түүнээс биш, хэн нэг харилцаагаа “түгжсэн” эрд таалагдах гэсэн ядруухан оролдлого биш юм.

2-р дүрэм. Нүдийг нь олзол. 
Өөрөөр хэлвэл анхаарлыг нь тат. Гэхдээ хэдэн метрийн цаана байгаа хүн цочиж хармаар чанга инээж, эсвэл нүднийх нь өмнө зориуд очиж зогсох талаар энд яриагүй нь ойлгомжтой. Овжин бүсгүйчүүд бүх хүний, ялангуяа эрчүүдийн анхаарлыг өөр дээрээ төвлөрөх аятайхан боломжуудыг алддаггүй. Жишээ нь бүх хүн сууж байхад ямар нэг зохиомол шалтгаанаар босч, эвлэгхэн хөдөлгөөн, ялдам инээмсэглэлээ “өндрөөс” бусдад гайхуулчихаад буцаж сууж болно. Мөн бүх хүнийг өөр дээрээ төвлөрүүлэх хоёр дахь арга бол хоцорч очих юм. (Тийм ээ, та зөв сонссон!) Цагаа ягштал барьдаг сайн эмэгтэйчүүдийг үдэшлэгийн танхимд ороод аль хэдийн суудлаа эзэлчихсэн хойгуур, бүхнээс хоцорч хамгийн сүүлд очих нь бүх хүний нүдийг өөрийн эрхгүй тань дээр тусгах жор юм. Гэхдээ энэ аргыг мэдээж боломжтой нөхцөлд л ашиглах хэрэгтэй. Гэрэл зөвхөн тань дээр тусах ийм торгон мөчийг эв хавгүй хөдөлгөөн, болхидуухан байдлаараа нурааж орхиж болохгүй. Үсээ арагш шидэж, цүнхээ доош гулсуулаад, эргэн тойрны хүмүүсийг харцаа доошлуулан ихэмсэг харж, дур булаам инээмсэглэх хэрэгтэй. Ингээд л болох нь тэр. Одоо таныг байраа эзлэхээс авахуулаад танхимаас гарах хүртэл хүмүүсийн нүд салахгүй дагах болно. Анхаарлыг нь татсан үед ойр хавийн тань бүх эрсийн зүрх сэтгэл гарт орлоо л гэсэн үг. Алийг нь сонгож өөрийн болгох нь таны дур.
Үүнээс гадна танд аятайхан эртэй яриа өрнүүлэх боломж гарвал, түүний нүд рүү зоригтойхон харахаа мартуузай. Тэр өөрийгөө боломжийн сайхан залуу гэж бодож байгаа. Эрчүүд ихэвчлэн бүсгүйчүүдийн өөртөө итгэлгүй байдалд дасчихсан байдаг. Харин таны хувьд бол түүний зэргийн эртэй ярилцана гэдэг жирийн л үзэгдэл учраас та маш тайван байж, өөрийг нь тийм ч их сонирхоогүй гэдгээ мэдрүүлээд, эгц тогтуун харцаараа “Гэхдээ чамайг миний сонирхлыг татах юу ярихыг чинь сонсож л байя” гэсэн дохиог илгээгээрэй. Мөн та хоёрын уулзах газар бүдэгхэн гэрэлтэй байвал сайн. Ийм гэрэлд хүний нүдний хүүхэн хараа 3-4 дахин томордог учраас илүү зөөлөн, тачаангуй, хүсэл өдөөм харагддаг юм.

3-р дүрэм. Таны гарт ид шид нуугдаж байна.
Гарынхаа алгыг дэлгэж, эргүүлж тойруулж харах хэрэггүй дээ. Хэргийн учир нь таны гарын хөдөлгөөнд байгаа юм. Эртнйи гейша нар хамгийн хүндтэй зочиндоо л бугуйгаа харуулдаг байсан гэлцдэг. Бүсгүй хүний туяхан гар эр хүний хувьд хамгийн том “өгөөш” юм. Ширээн дээр тохойлдож тавьсан гарны, наашаа харсан нүцгэн бугуй магадгүй ямар ч миссийн гоолиг бэлхүүснээс илүү тачаангуй, уран харагдаж мэднэ. Гарын олон хөдөлгөөнөөр эрчүүдийг нууцхан дуудаж болно. Хамгийн шалгарсан сонгодог флирт бол урт нарийхан, мөлгөр гадаргуутай зүйлийг илбэх юм. Саваа, үзэг, харандаа, хундаганы иш зэрэг юу ч байж болно. Энэ нь шууд утгаараа биш ч, далд утгаараа эрчүүдэд өөрсдийнх нь “өнөөх”-ийг санагдуулдаг. Тэд энэ үйлдлийг тань хармагцаа таныг шууд утгаараа сексэд уриалан дуудаж байна гэж ойлгохгүй ч, таньтай өнгөрүүлэх тэр гал халуухан шөнө ямар байх тухай бодож эхэлдэг. Гэхдээ энэ ч бас тэдний ухамсаргүй үйлдэл юм. Мөн дашрамд дурдахад эмэгтэй хүний чийглэж, сул тавьсан улаахан уруул ямар нэг талаараа бүсгүй хүний нандин эрхтнийг санагдуулдаг. Тиймээс та түүний байгалийн зөнг нь сэрээж, өөртөө дурлуулахыг хүсвэл энэ аргыг хэрэглэж болох юм.


Сонгодог сээтэгнэл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.