2018 ОНД МООДНООС ГАРАХ 6 ЗҮЙЛ

Моод гэдэг бүсгүйчүүд шиг олон ааштай зүйл. Хэдхэн сарын өмнө трэнд байсан зүйл өнөөдөр загварлаг харагдахаа больж, хүмүүсийн хөх инээдийг хүргэх жишээтэй. Харин 2018 онд дараах зүйлс моодноос бүрмөсөн гарна.

Тод, өтгөн хөмсөг

723x541x1-110.jpg.pagespeed.ic_.mq6j58N9uG 2018 онд моодноос гарах 6 зүйл

Моод хөөдөг олон бүсгүйн дурладаг тод, зузаан хөмсөг моодноос гарна. Харин байгалиараа, өөрийнхөөрөө байх нь моодонд орно.

Үсээ дээш боох

719x479x2-88.jpg.pagespeed.ic_.BIYMTZmcfF 2018 онд моодноос гарах 6 зүйл

Үсээ орой дээрээ боох нь ч моод биш болжээ. Одоо доор самнаж боох нь илүү тохиромжтой.

Гялалздаггүй уруулын будаг

3-82 2018 онд моодноос гарах 6 зүйл

Ихэнх эмэгтэйчүүд мат буюу гялалздаггүй уруулын будгийн өнгөө зөв сонгож чаддаггүй. Үүнээс болж царай нь хиймэл, хэтэрхий хөгшин мэт харагддаг билээ. Тэгвэл одоо ямар өнгө сонгох вэ гэж санаа зовох шаардлагагүй боллоо. Энэ жил гялалзаж, гялтганадаг уруулын будаг дахин тренд болж байна.

Нүүрний будгийн доорх суурь

4-73-1024x574 2018 онд моодноос гарах 6 зүйл

Контур, бейкинг зэргийг хэрэглэх шаардлагагүй боллоо. Харин нүүрний өөрийн төрөлх өнгө, хэлбэрийг сэргээж, илүү өөрийнхөөрөө байх нь тохиромжтой.

Нарийн ороосон үс засалт

5-72 2018 онд моодноос гарах 6 зүйл

Үсээ цэгцтэй ороож задгайлах нь яг л силикон түрхчихсэн мэт харагддаг. Харин шинээр илүү энгийн, хөнгөн, бага зэрэг замбараагүй мэт үс засалт моодонд орж байна.

Тод өнгийн үс

6-63 2018 онд моодноос гарах 6 зүйл

Ногоон, цэнхэр, ягаанаар үсээ сорлуулах, будуулах нь загварлаг охидод сонирхолгүй зүйл болжээ. Харин өөрийнх нь унаган өнгө эргэн ирж байна.

Энэ жилийн моодыг дагах бодсоноос ч амархан байгаа биз. Хамгийн гол нь өмнө нь тренд байсан зүйлийг хэрэглэхгүй байхад л та загварлаг харагдана гэсэн үг.


2018 ОНД МООДНООС ГАРАХ 6 ЗҮЙЛ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.