Химийн орцгүй цэвэр шоколадан чихэр хийх хялбар арга

Өвлийн хүйтэнд гэрээсээ гаралгүй гар доорх материалаар өөрийн гараар хийсэн элдэв химийн орцгүй чихэр хялбар аргаар хийж амтархан идээрэй. Энгийн бөгөөд бас амттай.

Найрлага:

  • Хатаасан сүү 250 гр
  • Элсэн чихэр 300-350 гр
  • Цөцгийн тос 100 гр
  • 100 мл ус
  • 2-3 цайны халбага какао нунтаг
  • Кардамон 1 хумс

Бэлтгэх арга:
1. Эхлээд ус, сахараа хийгээд чихрийн уусмал бэлтгэнэ. Гал дээр 5 минут буцалгаад халуун хэвээр байлгана.

2. Цөцгийн тосоо тусд нь нэг саванд хайлуулан халаана. Дараа нь хэсэг хугацааны дараа халуун чихрийн уусмал дээрээ хайлуулсан халуун цөцгийн тосоо хийх холино.

3. Какао нунтаг болон нунтаг сүүг саванд хийнэ.

4. Какао, сүүний нунтагтай аяганд сироп нэмнэ. Маш сайн холино. Энэ үе шатанд та  кардамон эсвэл бусад анхилуун халуун ногоо (шанцай, ваниль) дээр нь нэмэх хэрэгтэй. 30-40 минутын турш царцаах зорилгоор сайтар холино.

5. Бэлэн болсон зуурмагаас хэсэгчлэн авч өөрийн хүссэн хэмжээ хэлбэрт оруулж болно.

6. Хэрэв хүсвэл чихрийн зарим хэсгийг буталсан самар эсвэл өөрийн дуртай зүйлээр гадуур нь бүрж болно.

Бэлэн болсон чихэрээ хөргөгчинд 5 хоног хүртэл хугацаагаар хадгалж болно. Ингээд таны амттан бэлэн боллоо.


Химийн орцгүй цэвэр шоколадан чихэр хийх хялбар арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.