Таны өмнө бүх хаалгаа түгжчихсэн цоо шинэ “ертөнц” сууж байна. Түүний хувьд ч бас та таахын аргагүй оньсого байгаа. Чухам ийм шинэ мэдрэмжийг өгдөг учраас л анхны болзоо онцгой байдаггүй гэж үү?
Эхний уулзалтан дээр л тэр хүний яриа хөөрөө, биеэ авч яваа байдал зэргээс нь өөртөө нийцэх хүн эсэхийг мэдэж болдог. Хүчлэх шаардлагагүйгээр, урсгалаараа амжилттай яваа анхны болзоонд дараах шинжүүд ажиглагдана.
1. Болзоо удаан үргэлжилж байвал
Сайхан болзоог хэн хэн нь дуусгахыг хүсэхгүй. Анхны болзоо нэг цагаас удаан үргэлжилж байвал, хос хоорондоо нийцтэй байгаагийн шинж юм. Хэрэв тэр уулзаад 60 минут ч болоогүй байхад, цагаа харж, суудал дээрээ тогтохгүй байвал энэ нь тийм ч сайны дохио биш юм.
2. Бие биедээ хүрэлцэж байвал
Дотно тэврэлт, үнсэлт, бүр сексээр төгссөн анхны болзооны жишээ олон бий. Гэвч таныг цээжиндээ наахгүй байлаа гээд, болзоо тааруу болж байна гэсэн үг биш. Бүрэг эрчүүд таалагдсан эмэгтэйнхээ гар, үсэнд байн байн өөрийн мэдэлгүй хүрчихдэг. Хүрэлцэх бол дотно дулаан сэтгэлийн илэрхийлэл юм. Таны гар ч бас жолоодлогогүйгээр түүний өвдөг, мөрийг шүргэчихээд байвал та хоёрт хоёуланд чинь тааламжай байна. Энэ бол онцсайн дохио!
3. Бие биедээ хоргодоод байвал
5 минутын дараа зоогийн газраас гарахаар тохиролцсон хирнээ л хагас цагийн дараа ширээнээсээ босоогүй хэвээрээ байвал та хоёр бие биедээ тун их таалагдаж байгаа нь илт байна. Тэр ямар нэг шалтаг гаргаж, таньтай хамт байх хугацааг уртасгаж байгаа бол мөн л ялгаагүй. “Би маргааш эрт босох учраас одоо харих ёстой” гэсэн үг түүний амнаас унаж байвал, болзоо амжилтгүй болж байгаагийн шинж ч байж мэднэ.
4. Яриа хөвөрсөөр байвал
Зарим хос анхны болзоон дээрээ хоёр тийшээ цонх ширтээд суучихдаг. Нийцтэй байгаа хосын хувьд ярианы сэдэв дуусаж зовоодоггүй. Санаа нийлэхгүй байвал та түүнтэй амжилттай харилцаа тогтооно гэдэг бараг л байж боломгүй зүйл юм. Тиймээс танд яриа нь сонирхолтой санагддаг, таны ярьсан юм ч анхаарлыг нь татдаг эрийг олоорой.
5. Хамтын ирээдүйн тухай ярилцаж байвал
“Амжилттай анхны болзооны төгсгөлд хосууд аль хэдийн хүүхэд, гэрлэлтийн тухай ярьж эхэлдэг.” Үгүй шүү, энэ бол миний амьдралдаа сонсч байсан хамгийн муу зөвлөгөө байна! Гэхдээ үүний оронд, анхны болзоон дээрээ тэр эр “Хоёулаа дараа хамт ууланд явган аялал хийх үү?” гэж асууж байвал та түүний итгэлийг олж чаджээ гэсэн үг.
6. Та хоёр бие биенийхээ нүд рүү ширтэж байвал
Та түүний сонирхлыг татсан бол, тэр таны нүд рүү заавал ширтэнэ. Харин эсрэгээрээ бол, тэр тань руу эгцэлж харахыг тэгтлээ хүсэхгүй. Хэрэв та хоёр, хоёулаа бие биенийхээ нүд рүү удаанаар ширтэж байвал болзоо амжилттай байна гэдэгт та 100 хувьд итгэлтэй байж болно.
7. Амар тайван байдал нөмөрвөл
Болзоот эрийнхээ биеэ авч яваа байдалд анхаарлаа хандуулаарай. Хэрэв тэр хатуу чанга байдлаа гээхгүй байвал энэ нь үргэлж муугийн дохио байдаг. Харин түүнд таньтай байх нь амар тайван, сайхан мэдрэмж төрүүлж байгаа нь мэдэгдвэл танд хоёр дахь болзоондоо бэлдэх хэрэг гарах нь.
8. Хоёр дахь болзоонд уривал
Энэ бол хамгийн ойлгомжтой, бөгөөд хамгийн хүчтэй шинж тэмдэг. Догдолж баярласан царайгаар “Хоёулаа дахиж хэзээ уулзах вэ?” гэж асуусан л бол гүйцээ. Тэр одоо гэртээ хариад таны тухай эцэс төгсгөлгүй бодолд автах болно.