Жүжигчин Анхаа эхнэртэйгээ танилцсан түүхээ өгүүлжээ. Түүнийгээ харсан анхны өдрөө би санадаг….
Бие барисан улаан даашинз,өрөөний гэрэлд гялалзан намирах буржгар урт үс, хөдөлгөөн, биеэ авч яваа нь “би хөөрхөн, тэрийгээ ч мэднэ, би сингл гэхдээ би rel болж болно бас би зарчимч, зүрхийг минь эзэмдэх гэж зовно доо чи” гэж байгаа юм шиг л байлаа. Амьсгаа давчадаад л, зүрх хурдан цохилж, хоолойн дээр юм тээглэж, ярих гээд хэл ороцолдоод л гараа сунган түүнийхээ гарнаас би анх атгасан.
Гаднаа инээмсэглэсэн ч дотроо тархи минь “бүүүүүүүм” Oh my GOD! хаана билээ, би чинь юу билээ?, ёоооох ямар хөөрхөн юм бэ? Фаак дугаарыг нь авчих юмсан? Ёоо тэр уруулыг нь хараач дээ, ёооо одоо бүр надруу инээгээд уналаа шдээ…. шиээт, ООООООМААААГАААД за за дуус дуус чи дуралчихжээ, болоо, дуусаа… Конец фильма концерт дууссан” гэж бодсон бодлоо нүүрэндээ тодрох хөнгөн инээмсэглээрээ би аль болох дарах гэж хичээж билээ.
Бас тэгж байгаад болоогүй цаа чинь зэвүүн… Хүн тоогоогүй юм шиг царайлж өөр цаана суух ширээний залуустай инээн байж ярихыг нь яаана. “Маягтай хар шаар вэ?” гэж дотроо харамлахын дээдээр харамлан байж бодох нь тэр. Хүн бүрийн харцнаас харамлаж, тэр төрсөн өдөрт ирсэн залуус бүрийн өлөн нүдийг би ажиглан тэр буланд сууж байсан юм.
Миний хувьд төрсөн өдөр түүнээс өөр ямар ч эмэгтэй, түүнийхээс өөр ямар ч инээмсэглэл, түүнийхэээс өөр ямар ч үнэр түүнээс өөр хэн ч байхгүй мэт байлаа. Хэдий цаана сууж байсан ч түүнийг надруу хэсэг болоод л нэг хараад байгааг зөнгөөрөө би мэдэрч байсан юм. Тиймдээ ч надад шанс байгаа болохоор би хичээх ёстой, оролдоод үзэх хэрэгтэй гэдгээ би мэдэж байлаа. “Гэхдээ аймар хөөрхөн шдээ, ээ чи барахы муу даа” гэж доторх хүн маань айлгаж байсан ч би оролдож үзхээр шийдсэн юм…
Яг очоод л ” Чи…” гээд юм асуух гэтэл (юу ч асуух гэж байсан юм бүү мэд)
-За найз нь явлаа шүү- гэж хэлээд төрсөн өдрийн эзнийг тэврэхэд
-Яаж явах юм? гэж нөгөөх нь асуув
-Таксидах байх өө
Жан жан жан жан(music playing in my head) энэ л миний боломж шүү дээ, юуны тулд чи машинтайгаа явж байгаа билээ…
-Би чамайг хүргээд өгөх үү? Би бас явах гэж байна шд. Гэж хэлэн түүний нүд рүү ширтэв
– Чи хаашаа явах юм бэ? Чамд төвөг удчих вий дээ? гэж надаас асуухад нь
– Танайх хаана юм бэ? гэж асуув. Толгой дотроо бол(ohh girl танайх ертөнцийн захад байсан ч би чамайг хүргэж өгхийн тулд явна шүү дээ гэж бодож билээ)
– Хүүхдийн 100
– Өө би яг тэр зүг рүү чинь явнаа
гэж хэлээд би өлгүүрний дугаарыг нь аваад куртикыг нь өмсүүлээд машины хаалгыг нь онгойлгож өгч билээ. Амьхандаа Жентльмэн байх гэж хичээж байгаа нь л тэр…
Дараа нь сонсоход миний тэр “Жентльмэн” байдалд л тэр минь дурласан юм билээ.
Тэгж их сандарч, хажууд нь байхад тэвддэг байсан хүнийхээ гараас хөтлөөд өнөөдөр бид 2 дэлхийгээр тойрон аялж байна даа. Хэмээн бодож, түүнийхээ нүд рүү ширтэн Ибрахам Насирын олон улсын нисэх онгоцны буудлын (Малдивын арлууд) сандал дээр суухдаа бодож байлаа. Сидней хүртэл ахиад 5н цагийн нислэг байна ….