Өнгөрөгч есдүгээр сард Кайли Женнер жирэмсэн гэж мэдээлэх болсноос хойш түүнийг эгч Ким Кардашьяныхаа хүүхдийн тээгч эх болсон гэх мэдээлэл чих дэлсэх болсон. Тэгвэл энэ яриа хоёр хоногийн өмнө Ким, Канье нарын гурав дахь хүүхэд төрсөн цагаас хойш бүр ч газар авах болжээ.
Учир нь, Кайли өнгөрөгч баасан гарагт төрөхөөр өвдөж эхэлсэн гэнэ. Гэтэл гурван өдрийн дараа Ким охинтой болсон гэдгээ мэдэгдэж өөрсдийнх нь мөрөөдлийг биелүүлж өгсөн тээгч эхэд талархаад барахгүй байгаагаа өгүүлжээ.
Өмнө нь Ким охиныг нь тээж байгаа эмэгтэй африк-америк гаралтай 20 орчим насны эмэгтэй бөгөөд гэр бүлтэй, хоёр хүүхдийн ээж хэмээн мэдэгдэж байжээ.
Гэхдээ л хүмүүс Кайлиг эгчдээ хүүхэд төрүүлж өгсөн гэдэгт эргэлзэхгүй байгаа аж. Зарим нь бүр Ким, Канье нарыг дүүгийнхээ хүүхдийг өргөж авч байгаа хэмээх таамаглалыг ч дэвшүүлжээ. Харин Кардашьяны гэр бүл одоогоор энэ талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй байгаа юм.