ХҮҮХДҮҮДЭЭ АМГАЛАН ӨСГӨХ АРГА ЗАМ ХААНААС ХАЙХ БОЛЖ БАЙНА ВЭ?

   -ХҮҮХЭД АЛГА БОЛЛОО, АВТЫН ОСОЛД ӨРТЛӨӨ, ХУРДНЫ МОРИНООС ЭНДЛЭЭ,  НЯРАЙН ЦОГЦОС ОЛДЛОО ГЭХ БОЛЖ-

Монголчууд шинэ өглөөг амар энхийн бэлэгдлээр угтдаг учиртай. Тэгтэл өглөө бүр сэтгэлд сэрт­хийлгэсэн мэдээлэл сонсогдож байх боллоо. Ухаан суусан насанд хүрсэн томцуулыг байг гэхэд улс орны ирээдүй болсон бяцхан үрсдээ анхаарал тавихгүй байна уу даа гэх эмзэглэл төрөх болов.

Ертөнцийн гурван хөөрхөнд багтдаг хүүхэд хөөр баяртай, хувцаслалт сайн байх учиртай, Үүгээр нь тэр улс орны хөгжлийг таньдаг гэх үг ч байдаг. Өнөөдөр манайд хүүхэд алга боллоо, автын осолд өртлөө, цоожтой гэрт шатчихжээ, хурдны мориноос унаж эндлээ, хүчиндүүлчихэж, сүүлдээ бүүр байгаад нарайн цогцос олдлоо гэх боллоо. Энэ нь жирийн л тохиолддог үзэгдэл мэт яригдах болжээ. Томчууд тэр тусмаа төрийн түшээд нь хүүхдүүддээ “За гэж хэлье” гэж амлаж байсныг санаж байна. Ямар юмны нь “За” гэж хэлэх байх вэ дээ. Тоглоомын талбайг нь булааж, автобус унаанд мөнгөгүй гэж гадуурхаж, сурах бичгийн номыг нь дамлан худалдаж, сургууль, цэцэрлэгт орох гэхэд нь мөнгө нэхэж, эцэг эхийн хараа хамгаалалтгүй явах эрхгүй монголын хүүхдүүдэд өнөөдөр гамшиг учраад байгааг мэдэж байгаа хэн байна вэ.

Насанд хүрээгүй хүүхдүүд сургуулиас завсардаж, хойт эцэгтээ гадуурхагдаж, хүнд хүчир хөдөлмөр эрхэлж, орц хонгилд амьдарсаар ирлээ. Тэрбумаар нь мөнгө цацдаг улс төрийнхөн их  Д.Нацагдоржийн Монголын хүүхдүүдийг маш олон болгох гэж зорьсныг анзаа­рахгүй байна уу даа.1970 аад онд гадаадын хэвлэлүүдэд “Монголд хамгийн эрх дархтай иргэд нь хүүхэд байна” гэж бичиж байсансан.

Үнэхээр ч тийм байсан даа. Манай улсад хүүхдийн эрхийг хамгаалдаг ТББ-ууд байгаа хэр нь тодорхой үр дүнд хүрч чадахгүй байгаа. Өнөөдрийн байдлаар энэ онд 716 хүүхэд автын осолд орж үүнээс 13 нь газар дээрээ нас баржээ. Зөвхөн автын осолд орж байгаа нь энэ. Эхийн хэвлийгээс согогтой төрөлт ихсэх болсон гэх. Үүнийгээ хөдөөд  мөнгөн ус, нийслэлд болохоор утаанаас гэж оношлох болсон. “Ямар хүү төрүүлснээ ээж минь та хараа­рай, ямар хүнээр мануулснаа эх орон минь та үзээрэй” гэж дуулдагсан даа. Тэгвэл өнөөдөр ямар хүү төрүүлснээ эх нь ч мэдэхэд хэцүү болж, эх орноо мануулах шинэ иргэндээ төр нь анхаарахаа байж гэж хэлж болохоор. Улаанбаатарт нүүдэллэж ирсэн айлын хүүх­дүүд гадуурхагдан  цэцэрлэг сургууль олдохгүй, олдсон нэг нь хэдэн бээрийн цаанаас ирж очиж байх жишээтэй. Зарим нь гэртээ цоожлогдон өдрийг өнгөрүүлж байгааг юу гэж ойлгох вэ.

Хүүхдийн буруу гэж байхгүйг хэн бүхэн ойлгож байгаа нь лавтай. Цаашид энэ байдлаар хүүхдэд хандаад байвал юу болох бол гэж хэн бүхний сэтгэл эмзэглэхэд хүрч байна. Олон хүүхэд төрүүлснийг үнэлж эхэд нь одон, мөнгө өгдөг хэрнээ хүүхдийг нь гадна талд нь орхичихоод байна уу даа. Бид Ирак, Афганистанд жирийн иргэд бөмбөгдөлтөд өртсөн тухай мэдээлэл сонсдог. Манайд түүнээс дор олон иргэд автын болоод элдэв осолд хэдэн арваараа өртөн амь насаа алдаж, зарим нь хөдөлмөрийн чадваргүй болж байгаа нь дайнаас дор эмгэнэл юм.  Яахаараа ардчилалын замыг сонгосон Монгол Улсад хүүхэд яагаад зүй бусаар эндээд байна вэ. Хорвоод ховорхон завшаанаар хүний хутгийг олж төрөх нь  дээдийн заяа юм гэдэг. Хэвлийд дөнгөж бүрэлдэж байхад эх нь ил далд устгуулах болсон.

Үүнийг ядуур­лын зовлон гэхээс аргагүй. Манай улс хүнээ олон болгож хөгжлөө хурдасгах гэж ярьдаг хэрнээ хүүхэддээ анхаарал тавихгүй ирсэн нь өнөөдөр эмгэнэлт байдалд хүргэж байна. Монголын хүүхдүүд автын осол, амьд­ралын зовлонд эндэж, гачигдах учиргүй билээ. Эхээс хүй тасарсан нялхас бүхэн торинон өсч, хүүхэд хамгаалал хүн бүрийн үүрэг байх ёстой. Эхийн бүүвэйгээр үнэгчлэн нойрсох нялх үрсдээ эх орон нь юугаа ч хайрлахгүй байх учиртай.

dailynewпродвижениеaracerраскрутка сайтов оплата за результаткак взломать wifi на андроидесумка для macbook air 13альфа банк пермь кредитная карта заявка онлайнcaptain cooks casinodubai escort outcallbedava gazino slot oynaCaesars slotsсафари тур сайтфламенко братевокредитная карточка что этодать деньги в долг под проценты онлайнооо деньги до зарплаты бресткратера нгоронгороaltezza climbing limited отзывызаймы онлайн на банковский счет 24 часаcorporate event caricaturistотсрочка от армии детиюридическое сопровождение предприятиясписок адвокатов киеваenglish to russian translation googleуправление репутацией сайтагде купить биметаллические радиаторыкератоз лечениеакцент проект дома


ХҮҮХДҮҮДЭЭ АМГАЛАН ӨСГӨХ АРГА ЗАМ ХААНААС ХАЙХ БОЛЖ БАЙНА ВЭ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.