Сормуусны будагны багс ямар байх ёстой вэ?

-29102014-1414563252-2109867151

Та сормуусаа ямар харагдулахыг хүсдэг вэ? Өтгөн, дэрвэгэр, урт…эсвэл ширхэг ширхэгээрээ салсан уу? Ийм болгохын тулд зөвхөн чанартай брендийн, чанартай будаг хэрэглэх нь хангалтгүй юм. Нүд нь нүүрний төв хэсэгт байрладаг тул хүний анхааралд хамгийн түрүүн өртдөг. Тиймээс сормуус яаж харагдах нь таны ерөнхий дүр төрхөд нэн чухал нөлөөтэй.

Сормуусны будагны багсны хэлбэр, хэмжээ, сойзны үсний урт, ширхэг хоорондын зай зэргээс будсаны дараа таны сормуус ямар харагдах нь шийдэгдэнэ. Хэрэв таны сормуус шингэн, нарийн ширхэгтэй бол хоорондоо тун ойрхон зайтай үстэй багстай тохирно. Гэхдээ ийм багстай будгаар будаж байхдаа, хоёр тийшээ займчуулж хөдөлгөхөө мартуузай. Эс тэгвэл сормуус хоорондоо наалдаж, бөөгнөрч магадгүй.

Харин сормуусаа урт харагдуулахыг хүсвэл урт үстэй багс бүхий будаг сонгоорой. Урт ширхэгтэй сойз нь таны сормуусны үзүүр хэсгийг нэмж, уртасган, ялдам харцыг бий болгоно. Хэрэв таны сормуус хангалттай өтгөн бол, хоорондоо хол зайтай сойзтой багс хэрэглэ. Нүдний хоёр талын үзүүр хэсгийн богино сормуусыг ч орхигдуулалгүй, бүгдийг нь будахыг хүсвэл нумарсан багстай будаг хэрэглээд үзээрэй. Ийм багс нь нэгэн зэрэг сормуусны шугамын бүх хэсгийг будаж чаддаг.

Тэгэхээр хүн бүрийн хүсдэг эффектийг бүтээхийн тулд 4 өөр төрлийн будагтай байх хэрэгтэй болох нь ээ? Азаар запас багс гадуур худалдаалагддаг болсон учраас та хэд хэдэн төрлөөр нь аваад тухайн өдрийнхөө нөхцөл байдал тохируулан будах боломжтой болсон. Мөн нэг талдаа ойрхон зайтай-өтгөрүүлэгч, эсрэг талдаа хол зайтай-уртасгагч сойзтой будаг таны хамгийн их хүссэн 2 эффектийг зэрэг бий болгож чадна.

Анхаарал татахуйц, хурц, тачаангуй харцтай болоход уртаасаа илүү өтгөн харагдах нь чухал. Гэвч та бөөгнөрүүлэхээс эмээж, хол зайтай багсыг сонгосон бол 2-3 давхарлаж будахыг зөвлөж байна.


Сормуусны будагны багс ямар байх ёстой вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.