Найз залуугийнхаа гэрт очиж хоновол охин үр минь чи юуг ч битгий хийгээрэй тэд чамайг минь хүндлэх учиртай.Чамайг минь дайлаж хамаг бүхнээ барьж чамайг минь дээдлэх учиртай.Охин үр минь өгсөн хоолыг нь амтархан идчээд талархаарай. Зочиноороо аяга тавагаа угаалгадаг айлд ээж нь охиноо бэр болгож өгөхгүй учир нь охин минь ширээнээс нь талархаад л босоорой.Гэртэй хонуулчаад өглөө нь босоод чамаар минь цай бэлдүүлэх гэвэл охин минь гүйгээд гараад ирээрэй,зочиноороо цай бэлдүүлдэг, охин минь хийх ёстой юм шиг ойлгодог айлд охиноо бэр болгож өгөхгүй ээ.Миний охин айлд анх очвол юуг ч битгий хийгээрэй ихэмсэг агаад ялдам байгаарай.Охиноо ээж нь хангалттай гэрийн ажилд сургаж өсгөх учир чамайг минь хэн ч шүүх эрхгүй.Айлын хүн болоод охин минь хадмуудаа харин хоол ундаар битгий таслаарай охин үр минь…